Жагсагчид төв замыг хааснаас болоод машин, нийтийн тээврийн хөдөлгөөн зүүн чиглэлд зогсов. Түргэн тусламжийн хоёр гурван машин дохиогоо хангинуулан зогсоно. Аминд тулсан чухал ажил гараад яарч яваа хүмүүс олон байгаа. “Хүхэд маань 1 дүгээр эмнэлэгт хэвтэж байгаа. Гэтэл жагсч байгаа хүмүүс зам хаачихлаа. Би Хүнсний 20 дээр хэсэг түгжрээд арагүйн эрхэнд гүйж байна” гэж 40 орчим насны эмэгтэй уйлан алдана. Түүнээс гадна гал команд, түргэний тэрэг яах болж байна вэ! Гал гарах эрсдэл энэ хотод хаа сайгүй бий. Яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлага хэнд ч гарч болно! Зам хааж байх хойгуур жагсагчдын ч хайртай хүмүүс гэнэт өвдөх, галын аюулд өртөх эрсдэл бий гэдгийг ойлгомоор байна. Жагсч болно. Хууль дүрэм зөрчиж болохгүй! Тэмцэж болно, Бусдын эрх ашгийг бүү зөрч!
Ж.Сүхээ