УИХ-ын гишүүн асан, Автрали улсад Элчин зөвлөхөөр сууж байгаад ирсэн Ж.Батзанданг Төрийн банкны зээлийн хэргээр өнгөрсөн пүрэв гарагт баривчилсан. Тэгвэл уг хэрэгтэй нь холбогдуулан түүнийг шүүхээс 30 хоног хорих шийдвэр гаргасан байна.
Өнгөрсөн долоо хоногийн дундуур буюу лхагва гарагийн шөнө Ж.Батзандагийн ах Ж.Бат-Эрдэнийг Дарханы замын хэрэгтэй холбогдуулан саатуулсан боловч удалгүй сулласан юм. Ж.Батзандангийн хувьд УИХ-ын гишүүн байхдаа тухайн үед УИХ-ын дарга байсан М.Энхболдыг огцруулахад гол хүчин зүтгэж, одоогийн Ерөнхийлөгчтэй үзэл бодол нийлж байсан хүн юм.