Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Долгион өчигдөр орой халдлагад өртөж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр 102 дугаарын утсанд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 67 настай Д бусдад хутгалуулсан гэх мэдээлэл ирсэн бөгөөд 70 настай эрэгтэй Б нь архидан согтуурсан үедээ хохирогч Д-тэй маргалдаж, улмаар хутгалж гэмтээсэн нь тогтоогдсон гэнэ. Хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй аж.