Өвөрхангай аймаг дахь хорих ангиас хоёр хоригдол оргосон байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газар албан ёсны фейсбүүк хуудсандаа мэдээлжээ.
Амарсайханы Мөнхбат. 175-180 см өндөр. 60-65 кг жинтэй, шар царайтай /наранд түлэгдэж борлосон/, нарийн хар хөөмсөгтэй, бор нүдтэй, уруул дээрээ тод мэнгэтэй. Өвөрхангай, Баянхонгор, Төв аймгууд, эсвэл Улаанбаатарт хотод байх магадлалтай.
Гантөмөрийн Сумьяабазар. 22 настай, 55-60 орчим кг жинтэй, зуйван бор цартайтай, өтгөн хөмсөгтэй, монхор хамартай, шөвгөр эрүүтэй.