Хөл хорионы үеэр нэр бүхий шүүгчдийн хамт биеэ үнэлэгч авч, улмаар “оцгонуур өмгөөлөгч’ хэмээн сошиалаар “цоллуулах” болсон өмгөөлөгч Б.Баасанцогтыг нэр бүхий хүмүүсийг хилс хэргээр яллуулах зорилгоор шүүгч нарт хахууль өгсөн хэргээр АТГ шалгаж байгаа юм. Тэгвэл дөнгөж сая АТГ-аас түүнийг баривчлан, урьдчилан хорих 461-р ангид цагдан хорьсон байна.
Түүнээс гадна өнгөрөгч хавар хэсэг залуусыг галт зэвсэг цуглуулж, экстремист үйл ажиллагаагаа зохион байгyулахыг завдсан хэрэгт А.Гансүх, Б.Баасанцогт нарыг холбогдуулан шалгаж байгаа. Мөн төв талбай дээр суулт зарлах болсон Тусгаар тогтнолын хөдөлгөөнийг тэд санхүүжүүлсэн байж болзошгүй хэмээн хуулийн байгууллага үзэж байгаа билээ.