Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор зохион байгуулсан “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийн үеэр Хөх хотод консулаар сууж байсан Д.Мөнх-Эрдэнэ, “Буян” компанийн эзэн Б.Жаргалсайхан хоёр зодолдох шахав.
Д.Мөнх-Эрдэнэ: Цохино шүү. Хоёулаа сайхан зодолдох уу, алив сайхан зодолдоё. Хөгшин хүний яс нь л үлдэнэ шүү.
Б.Жаргалсайхан: Тэгье, тэгье.
Д.Мөнх-Эрдэнэ: Би таныг зодно ш дээ. Аятайхан байгаарай. Монголын эмэгтэйчүүд хүүхнүүдийг 30 жил доромжилсон чинь үнэн үү?
Б.Жаргалсайхан: Чи Эрээнд хүүхэн зараад явж байсан биз дээ? Чи одоо хэн бэ?…Хэрүүлийн үеэр Мөнх-Эрдэнэ Жаргалсайхан руу гар далайсан ч цохиж чадсангүй. Харин Жагаа хоёр ч удаа мөргөх гэж үзэв.