Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт Баянбүрдийн зүүн талд байрлах Авто засварын газарт гарсан гал түймрийг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 1, 2-р тасгийн 16 албан хаагч 4 автомашинтайгаар тархалт хийн 15 минутад тархалтыг зогсоож галыг унтрааж, задаргаа хийн шалгаж байна. Галд хоёр автомашин, нэг мотоцикль өртөж шатсан бөгөөд залгаа байрлах авто угаалгын газар, арматизор засварын газрыг галд өртөхөөс хамгаалж ажилласан байна. Галын шалтгаан нөхцлийг тогтоохоор шинчээж нар ажиллаж байна гэж Нийслэлийн онцгой байдлын газар мэдээлэв.