Өнөөдөр Токиогийн олимпын жүдо бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн -48 кг-д өрсөлдсөн Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медалийн төлөөх барилдаанд Португалийн Катарина Костаг өчих мэхээр цэвэр яллаа. Ийнхүү тэрбээр Монголын баг тамирчдаас анхны медалийг эх орондоо авчирлаа.
Харин олимпийн аварга болох бөхчүүдийн дээгүүр бичигдэж байсан Украины залуу жүдоч Дарья Белодед хүрэл медалийн төлөө Израилийн жүдоч Шира Ришонитой барилдаад өвдөг шороодов.
Японы жүдоч Фуна Тонаки, Косовогийн Дистриа Красники нар алтан медалийн төлөө хүч үзээд Д.Красники дэвжээний бөхийг ялж олимпийн аварга боллоо.