Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох 8 дахь удаагийн сонгууль амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн сонгууль харьцангуй аядуу зөөлөн уур амьсгалд өрнөснийг тодотгох нь зүйтэй. Сонгуулийн сурталчилгааны үйл явц ч хурц ширүүн байгаагүй. Сонгогчдын ирц 50 хувиас дээш гарсан учир санал хураалт хүчинтэй гэсэн үг. 10.30 цагийн байдлаар МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 745,330, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 64,570, “Зөв хүн-Электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 230,029 хүний саналыг тус тус аваад байна.