Эрүүл мэндийн яамнаас коронавирусын талаар хийдэг ээлжит мэдээллийн цагаар /2020. 11. 21/ ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр 17 цагаас хойш нийт 1305 хүн шинжилгээ хийхэд 26 иргэнээс халдвар илэрсэн. Үүнийг задлавал, Улаанбаатар хотод хоёр тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан иргэдийн тоо 40, Сэлэнгэ аймагт 19 тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 77, Дархан-Уул аймагт дөрвөн тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан иргэдийн тоо 20 боллоо. Дорноговь аймагт нэг тохиолдол нэмж бүртгэгдсэн. Ингэснээр халдварын батлагдсан тохиолдол 608 боллоо” гэлээ. Мөн халдвар илэрсэн иргэдийн 52 хувь нь шинж тэмдэггүй байгаа учир өөрийгөө сэжигтэй газраар явсан гэж үзэж байвал шинжилгээнд хамрагдахыг анхааруулав.