Коронавирусын нөхцөл байдал дэлхийд болон манай улсад ямар байгаа талаар ЭМЯ-наас өглөө бүр мэдээлэл хийж байгаа билээ.
Долоон хүнээс коронавирус илэрч, одоогийн байдлаар халдварын тоо 148 болсон талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэв. Тэрбээр хийсэн мэдээлэлдээ “ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн лабораторид өчигдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 26-нд нийт 248 хүнд шинжилгээ хийхэд 241-д нь вирус илрээгүй ч долоон хүнд коронавирусын халдвар илэрлээ. Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн оюутнуудад, мөн энэ сарын 13-нд эх орондоо ирсэн Цэргийн сургуулийн нэг оюутны давтан шинжилгээгээр вирус илэрсэн. Түүнд 14 хоногийн давтан шинжилгээнд вирус илэрлээ. Мөн зургаан оюутан эдгэрч дараагийн шатны хяналт руу шилжлээ. Нийт халдвар 148 болсон бөгөөд эдгээрээс 43 нь эдгэрч, одоо 105 хүн эмчлүүлж байгаагаас 100 хүн нь хөнгөн, тав нь хүнд байна’ гэлээ.
Д.Дорж