ОХУ-аас авчирсан 349 оюутныг шинжилгээнд хамруулахад урьдчилсан байдлаар 18 оюутнаас коронавирусын халдвар илэрчээ. Энэ талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийхдээ “ХӨСҮТ-д нэг эмэгтэй амаржиж охинтой боллоо. Хоёр удаагийн шинжилгээгээр сөрөг гарсан. Ажиглалтад байсан хүн төрлөө гэсэн үг. ОХУ-аас ирсэн 18 хүнээс халдвар илэрлээ. Бид онгоцонд суухын өмнө шинжилгээ хийлгэхийг шаардаж байгаа боловч тухайн улс орны онцлогоос шалтгаалаад чадахгүй байгаа юм. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 132 хүн хянагдаж байна. Эмчлэгдэж буй хүмүүсийн биеийн байдал тогтвортой байна. Сэтгэл санаа нь өндөр байна. Манай эмчилгээний тактик, үр дүн сайн байна” гэлээ.
Д.Дорж