Зохиогч: Admin

Венесуэлийн гэмт бүлэглэлийн гишүүд гэгдэж буй 200 гаруй хүнийг АНУ-аас албадан гаргаж, Эль Сальвадор дахь шорон руу шилжүүлжээ. АНУ-ын шүүгч тэднийг албадан гаргах шийдвэрт хориг тавьсныг үл харгалзан ийнхүү шийдвэрлэсэн байна. Венесуэлийн “Трен де Арагуа” гэмт бүлэглэлийн 238 гишүүн, олон улсын “MS-13” гэмт бүлэглэлийн 23 гишүүнийг улс оронд нь авчирсан тухай Эль Сальвадорын Ерөнхийлөгч Найиб Букеле ням гаргийн өглөө олон нийтийн сүлжээний хуудсандаа бичжээ. АНУ-ын Засгийн газар болон Эль Сальвадорын талын аль нь ч тэдгээр хүмүүсийн хэн болох, ямар гэмт хэрэг үйлдсэн, мөн ямар гэмт бүлэглэлийн гишүүн болох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Венесуэлчүүдийг албадан гаргах шийдвэрээ зөвтгөхийн тулд Д.Трампын засаг захиргааг олон зуун жилийн өмнөх дайны үеийн хуулийг хэрэглэхийг хориглох шийдвэрийг холбооны шүүгч гаргасан боловч нислэгүүд хэдийн хөөрчихсөн байжээ. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролайн Левитт шүүхийн шийдвэрийг зөрчсөн гэдгийг няцаасан байна. “Манай засаг…

Дэлгэрэнгүй

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.03.10-03.16/ нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 41 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 17 иргэний амь насыг авран хамгаалсан байна. Нийт дуудлагын 59 нь объектын гал түймэр, 5 нь ой хээрийн гал түймэр, 2 хүчтэй салхи, шуурга, нэг нь их хэмжээний нойтон цасны, 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэж ОБЕГ мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Эрхэм хүндэт ард иргэд ээ, Монгол Улсын Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид оо Монгол түмэн өвлийг өнтэй давж, урин хавартай золгосон энэ өдрүүдэд намрын чуулганы завсарлага тохиож Улсын Их Хурлын гишүүд иргэд, сонгогчидтой уулзах, хуулийн хэрэгжилттэй бодит байдалд нь танилцах, ажлын хэсгүүд хэлэлцүүлэг зохион байгуулах, туршлага судлах зэрэг олон ажлууд өрнөлөө. Төлөөлөл өргөжиж 126 гишүүнтэй болсон парламентын энэ танхимд гишүүд Та бүхнээр дамжин иргэдийн дуу хоолой илүү өргөн хүрээнд, тогтмол сонсогдож байгаасай гэж хүсэж байна. Албан өрөөний цонхоор асуудлыг харж шийдэх, бодит нөхцөлийг таньж мэдэж, шийдэл олохын ялгаа их. Мөн олон түмний нэрийг баривч…

Дэлгэрэнгүй

Дорнод аймагт гарсан гал түймэрт өртөж хамгийн их хохирол амссан нь Хөлөнбуйр сумын Батхаан баг юм.  Батхаан багийн нутаг дэвсгэрт нийт 70 айл өрх өвөлжиж байснаас 60 орчим айл өрх их бага хэмжээгээр гал түймэрт өртөж, хохирол амссан бол одоогийн байдлаар  6000 гаруй мал хорогдоод байна. Батхаан багийн хэмжээнд  47 мянган га газар түймэрт өртсөн нь нийт газар нутгийн 35 хувийг хамарчээ.  Аймаг, сум орон нутгийн удирдлагууд гал түймэрт өртсөн малчдынхаа амьжиргааг дэмжихэд онцгойлон анхаарч ажиллаж байгааг  хэллээ.  Зарим малчдаас мал угаартлаа, тодорхойгүй шалтгаанаар үхэж байна гэх дуудлага ирж буйг нутгийн удирдлагууд хэлж байна. Тиймээс цаашид малын эм тарианы хэрэгцээ шаардлага их гарч болзошгүй байна.

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын Шуурхай хэсэг хээрийн түймэр гарсан Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж байна. Хээрийн түймэрт өртөж орон гэргүй болсон иргэдэд иж бүрэн гэр, хувцас, хоол хүнсний тусламж, эрүүл мэнд болон сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж байна. Хээрийн түймэрт 38 гэр,  дөрвөн автомашин, хоёр мотоцикл, 48 хашаа саравч, 3000 гаруй  бог, 48 бод мал, 3500 гаруй  боодол өвс өртсөн гэсэн урьдчилсан мэдээллийг ОБЕГ өгсөн. Хохирлын хэмжээ эцэслэгдээгүй байгаа юм. Хээрийн түймэр гарсан аймгуудад шүүхийн шинжилгээний ерөнхий газраас томилогдсон ажлын хэсэг ажиллаж нөхцөл байдлын үнэлгээ хийх, гал түймрийн эрсдэлийг тогтоох, малын сэг зэмийг нэн дариу устгалд оруулах, халдваргүйтгэл хийх зэрэг ажлыг…

Дэлгэрэнгүй

2021-2024 онд буюу сүүлийн гурван жилийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд цахилгаан дугуй буюу суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 887 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ. Харин 2024 онд улсын хэмжээнд суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдэж, тухайн шалтгааны улмаас 3 хүн амь насаа алдсан байна. Нийт тохиолдлын 93.0 хувь буюу 495 нь нийслэлд бүртгэгдсэн бол, 91.2 хувь буюу 485 нь ГССҮТ-өөс тусламж үйлчилгээ авчээ. Мөн нийт тохиолдлын 67.1 хувь нь /357/ эрэгтэйчүүд, 32.9 хувь нь /175/ эмэгтэйчүүд байгаа бол, тохиолдлын тоо эрэгтэйд 15-19 насанд, эмэгтэйд 5-9 насанд өндөр байгаа юм. Осол гэмтлийн шалтгаанаар нь авч үзвэл, Мопед, суррон, скүүтерээс…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Варшав хотноо болсон Польш-Монголын бизнес форумд  хоёр улсын төрийн тэргүүн оролцлоо. Монгол Улс “итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш” байх зарчим баримталж байгааг Ерөнхийлөгч хэлээд, харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа. Бизнес форумд хоёр талаас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, худалдаа үйлчилгээ, уул уурхай, ашигт малмал, барилга, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, тээвэр ложистик зэрэг 20 орчим салбарын 180 гаруй аж ахуйн нэгж оролцлоо. 2024 оны байдлаар хоёр орны худалдааны эргэлт 105 сая ам.доллар байна.Манай улс нэг сая гаруй ам.долларын экспорт хийж, 104 орчим сая ам.долларын бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг.…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар олон улсын геополитикийн байдал, олон улсын худалдааны нөхцөл хүндэрч байгаатай холбогдуулан үнийн өсөлтөөс сэргийлэх, инфляцын өсөлтийг хязгаарлах зорилгоор төрөөс иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга нар, бүх төрлийн зөвлөл, хороо, комиссын дарга нарт үүрэг болгов. Мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоодог бүх төрлийн татвар, хураамжийн хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байхыг бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хуралд зөвлөлөө.

Дэлгэрэнгүй

Саудын Араб улсад АНУ, Украины албаны хүмүүсийн хооронд болсон хэлэлцээний дараа 30 хоногийн хугацаанд гал зогсоох тухай АНУ-ын дэвшүүлсэн саналыг Украины тал хүлээж авлаа гэж Ерөнхийлөгч Владимир Зеленский мягмар гарагт мэдэгдлээ. Гал зогсоох тухай санал нь зөвхөн агаар, далай тэнгис төдийгүй байлдааны фронтыг бүхэлд нь хамарна гэж В.Зеленский найман цаг гаруй үргэлжилсэн АНУ-Украины төлөөлөгчдийн хэлэлцээний дараа мэдэгдсэн байна. “Украин улс энэ саналыг хүлээн авч байна, бид үүнийг нааштайгаар үнэлж байгаа, бид ийм алхам хийхэд бэлэн байна,  мөн адил шийдвэр гаргахыг АНУ-ын зүгээс Оросоос шаардах ёстой, Москва үүнийг зөвшөөрсөн тохиолдолд гал зогсоно” гэж В.Зеленский хэллээ. Жидда хотноо болсон уулзалтын дараа хоёр тал хамтарсан мэдэгдэл хийхдээ, тагнуулын мэдээлэл солилцохыг түр…

Дэлгэрэнгүй

Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан суманд энэ сарын 09-нд гарсан хээрийн түймэр,11-нд бүртгэгдсэн Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа. Түймэрт өртсөн талбай, хохиролыг тогтоохоор холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Хуурайшилт өндөр хаврын энэ өдрүүдэд ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул иргэд, малчид та бүхэн сонор сэрэмжтэй байж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг ОБЕГ-аас уриалж байна.

Дэлгэрэнгүй