Зохиогч: Admin

Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо үргэлжилж буй Олон Улсын Парламентын Холбооны (ОУПХ)-ны 150 дугаар Ассамблейн үндсэн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа илтгэл тавьж, үг хэллээ. Дэлхийн 140 улсын 1700 гаруй төлөөлөгчид оролцож буй уг Ассамблейн үеэр нийт 90 гаруй хэлэлцүүлэг, салбар хуралдаанууд зохион байгуулагдаж байгаа юм. “Нийгмийн хөгжил, шударга ёсны төлөөх парламентын үйл ажиллагаа” сэдэвт үндсэн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа үг хэлэхдээ, эрх тэгш байдлыг дээдэлж, олон талт оролцоог хангасан парламент нийгмийн хөгжлийг түргэсгэж, шударга ёсыг тогтооход чухал үүрэгтэйг онцоллоо. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд парламентын төлөөллийн чадамжийг сайжруулах…

Дэлгэрэнгүй

Энэ оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэр бүхий цахим хаягаас “Ачилтын компанийн ажилчид бусдыг хэл амаар доромжилсон” гэх агуулга бүхий видео мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн.  Цагдаагийн байгууллагаас уг үйлдлийг бүртгэлд авч, иргэн “Т”-ийн хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг үл хүндэтгэн танхайрсан үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, харьяа дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.  Шүүхээс тухайн иргэний үйлдэлд энэ оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шүүгчийн шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасны дагуу 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн байна.

Дэлгэрэнгүй

УИХ-ын даргын 2024 оны 75 дугаар захирамжаар байгуулагдсан Нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, захиргааны хэм хэмжээний актын тоог цөөрүүлэх, цэгцлэх талаар санал, дүгнэлт гарган холбогдох бусад хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн өнөөдрийн /2025.04.08/ хуралдаанаар “Улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүн, хуулиар тусгайлан эрх олгосон заалтын судалгаа”-ны талаарх мэдээллийг сонслоо. Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсийн дарга Ш.Цолмон Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрт 2023 онд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан, тус яамнаас хийсэн “Хуулиар тусгайлан эрх олгосон заалтын судалгаа”-ны талаарх мэдээлэл, улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрт 2024 онд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг танилцуулсан юм. Тэрбээр мэдээлэлдээ захиргааны…

Дэлгэрэнгүй

Хятадын тал хариу татвар ногдуулахаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэнтэй холбогдуулан тус улсын бараанд шинээр 50 хувийн татвар ногдуулахад бэлэн гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт мэдэгдсэн нь хөрөнгийн зах зээлийг доргиож буй дэлхийн худалдааны дайныг улам хурцатгажээ. Д.Трамп хэлэхдээ, Хятад улс мягмар гараг гэхэд 34 хувийн хариу татвараа цуцлахгүй бол нэмэлт тариф энэ долоо хоногийн дундуур хэрэгжиж эхэлнэ гэлээ. Тэрбээр мөн Хятадын талаас хүсэлт гаргасан уулзалтуудыг цуцална гэж мэдэгдсэн боловч бусад улс орнуудтай худалдааны талаар нэн даруй хэлэлцээ хийж эхэлнэ гэсэн байна. “АНУ-ын эсрэг хариу арга хэмжээ авсан аливаа улсад нэн даруй шинэ, үлэмж өндөр тариф ногдуулна гэж мэдэгдсэнийг үл харгалзан Хятад улс өмнө нь байгаагүй өндөр тариф, шууд бус тариф тогтоож, компаниудад хууль бусаар татаас олгож, валютын манипуляц хийсээр ирсэн атлаа нэмж 34 хувийн хариу татвар ногдуулахаа өчигдөр…

Дэлгэрэнгүй

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж байна. Төслийн нэгдүгээр шугамын тулгуур багана байрлуулах ажлыг гуравдугаар сарын 10-нд эхлүүлсэн. Тодруулбал, Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 98 кабинтай нэгдүгээр шугамыг барина. Өнөөдрийн байдлаар нийт 19 тулгуур баганаас Туул голын ай савд байрлах зургаан баганыг усны урсац, шар усны үерээс урьтаж байрлуулж эхэлсэн. Дүүжин замын тээвэр нэг кабиндаа 10 зорчигчийн багтаамжтай, аялах хугацаа 11 минут, тулгуур баганын өндөр 7.5-42 метр, тээвэрлэх хурд 21 км/цаг байна. Уг төслийн хоёрдугаар шугамыг Шангри-Ла-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн чиглэлд 2.7 км урттай, гурван зогсоолтой, 70-74 кабинтай…

Дэлгэрэнгүй

Бид загасны ой санамжтай байж болохгүй. Хотын дарга Х.Нямбаатарын шийдмэг алхамууд нийслэлийн хөрсөнд бодитойгоор бууж байгаа нь зарим хүмүүст таалагдахгүй байх шиг бна. Сошиал дахь иргэдийн байр суурь тэгж харагдуулаад бна л даа. Энэ хүний зүгээс авч хэрэгжүүлж буй албадлагын арга хэмжээнүүд иргэдийн таалалд нийцэхгүй бна гэх дүгнэлт ерөнхий дүр зургаараа зарим талаар үнэн. Гэхдээ 30 гаруй жил бодлогогүй, төлөвлөлтгүй явсан алдааг нөгөө муу “Нянбактер” чинь өнөөдөр засахын тулд нэр нүүрээ барж байна гээд шулуухан хэлэхээс өөр арга алга. Улаанбаатарт газрын наймаа замбараагаа алдаж, тэр хэрээр амьдрах орчин байхгүй шахам боллоо гэдэг иргэдийн шүүмжлэл чинь бодитой дүр зураг ш дээ.…

Дэлгэрэнгүй

Ардчилсан нам үүсгэн байгуулагдсаны 35 жилийн түүхт ойн баярын Их хурал Соёлын төв өргөөнд болж байна. Үндэсний бодлогын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Наянтайн Ганибалыг албан ёсоор томилж батламжиллаа.

Дэлгэрэнгүй

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ жил нийт зургаан их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд ээлжит бүх нийтийн их цэвэрлэгээг гуравдугаар сарын 22-ны өдрөөс эхлүүлж, дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл гурван үе шаттай зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдал, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнээс тодрууллаа. Тэрбээр “Иргэдийн ая тухтай, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хаврын бүх нийтийн их цэвэрлэгээг гурван үе шаттай эхлүүлсэн. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 70 мянга гаруй аж ахуйн нэгжээс 20 мянга гаруй нь их цэвэрлэгээнд идэвхтэй оролцож байна. Мөн  1000 гаруй СӨХ, төрийн 430, бизнесийн 2411, ерөнхий боловсролын…

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 6-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 65 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 45 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 880 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 20 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 848 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж,…

Дэлгэрэнгүй

 БНСУ-ын Засгийн газар Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлийн халааг авах хүнийг сонгох ерөнхийлөгчийн сонгуулийг зургаадугаар сарын 3-нд явуулахаар шийдвэрлэжээ. Уг шийдвэрийг энэ долоо хоногт болох Засгийн газрын хуралдаанаар батална гэж албаны хүн өнөөдөр мэдэгдлээ. Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хан Док Сү мягмар гарагт болох Засгийн газрын хуралдааны үеэр сонгуулийн товыг батлахаар төлөвлөж байна гэж засгийн газрын өндөр албан тушаалтан Ёнхап агентлагт мэдээлсэн байна. Юн Сог Ёлийг онц байдал зарласантай нь холбогдуулан албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг Үндсэн хуулийн цэц өнгөрсөн баасан гаргасан бөгөөд үүнээс хойш 60 хоногийн дотор ерөнхийлөгчийн сонгууль явуулах ёстой. 2017 оны гуравдугаар сарын 10-нд Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг албан тушаалаас нь огцруулсны дараа ээлжит бус сонгууль мөн яг 60 хоногийн дараа…

Дэлгэрэнгүй