Зохиогч: Admin

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт Америкийн авто машин үйлдвэрлэгч гурван том компанийн захирлуудтай уулзсаныхаа дараа Канад, Мексикийн авто машинд татвар ногдуулах хугацааг нэг сараар хойшлуулахаар шийдвэрлэжээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Ливитт сэтгүүлчдэд мэдээлэхдээ, Ерөнхийлөгч Д.Трамп “Форд”, “Женерал Моторс”, “Стеллантис” компаниудыг эдийн засгийн хүндрэлд оруулахгүйн тулд татвараас чөлөөлөх шийдвэр гаргасны сацуу улс орнуудад ногдуулах татварыг дөрөвдүгээр сарын 2-ноос хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг дурдлаа. “Энэ боломжийг ашиглан хөрөнгө оруулж, үйлдвэрүүдээ АНУ руу нүүлгэн шилжүүлж эхлэх хэрэгтэй гэж Ерөнхийлөгч хэлсэн. Энэ бол гол зорилго” гэж К.Ливитт нэмж хэлжээ. Цагаан ордон энэ мэдээг баталсны дараа буюу лхагва гарагийн үдээс хойш дээрх гурван компанийн хувьцааны ханш өссөн байна гэж МОНЦАМЭ мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 2 дугаар сарын 28-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна. Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, Увсын Наранбулаг, Завханы Баянхайрхан, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Гурванбулаг, Баянбулаг, Сэлэнгийн Ерөөд 22-30 см, бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 50 см хүртэл зузаан цастай байна. Өнгөрсөн арав хоногт агаарын температур төвийн болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, баруун аймгийн нутгаар дунджаас хүйтэн, хур тунадас нутгийн 90 гаруй хувьд дунджаас ахиу, 10 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс…

Дэлгэрэнгүй

Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 112 жилийн ойг тохиолдуулан үе үеийн сэтгүүлч, уран бүтээлч, инженер техникийн ажилтнуудадаа баярын мэнд хүргэе. ​“Түмэн зүйлийг бадруулан элдэв ухааныг дэлгэрүүлнэ” хэмээх уриатайгаар 1913 оны 3 дугаар сарын 6-нд нийслэл хүрээнд монголын сэхээтнүүдийн гаргасан анхны хэвлэл бол “Шинэ толь хэмээх бичиг” сонин билээ. Орчин цагийн сэтгүүл зүйн анхдагч болсон энэхүү сонин бичиг нь тухайн үед өрнөсөн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үзэл санааг түгээн дэлгэрүүлэгч, ард олныг нийгмийн өөрчлөлтөд уриалан дуудагч болж байжээ. Өдгөө өдөр тутмын 5 сонин, 45 радио, 111 телевизийн суваг, 186 мэдээллийн цахим хуудас үйл ажиллагаагаа явуулж байна. Хэвлэл мэдээллийн ажилтны…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуу нүүрсний бүлэг ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудал, энэ талаар УИХ, Засгийн газраас өмнө гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийж, холбогдох санал, дүгнэлт боловсруулж танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн дүгнэлтийг тус Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцууллаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийхдээ “Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Үйлдвэр, худалдааны сайд, “Энержи ресурс” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал нар 2008 оны гуравдугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурсан “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээ” гэх баримт…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын хуралдаанаар Монгол үндэстний уламжлалт баяр Цагаан сар, билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн тасарч, шинийн 2, 3-ны өдөр бямба, ням гаригт тохиож байгаатай холбогдуулан 2025 оны гуравдугаар сарын 03, 04, 05 буюу ирэх даваа, мягмар, лхагва гаригт ажилтан, албан хаагчдыг амрааж, 2025 оны ажлын жилд багтаан нөхөж ажиллуулах зохицуулалт хийхийг Засгийн газрын гишүүд, бүх шатны засаг дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлагад даалгалаа.

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 26-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газрын 2025 оны хоёрдугаар сарын 19-ний хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах асуудлын талаар танилцуулж, ногдол ашгийг бэлнээр авах, эсхүл хуримтлуулах болон хандивлах эсэх талаар нь иргэдийн дунд санал асуулга явуулж, хэсэгчлэн олгох арга хэмжээ зохион байгуулахыг даалгасан. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олгосон ногдол ашгийг иргэд хуримтлалын нэрийн дансандаа шилжүүлэх болон төрөлжсөн сан хооронд шилжүүлж хуримтлуулах, арвижуулах нөхцөл боломжийг бий болгох, Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сан дахь иргэдийн нэрийн дансны орлогын мэдээллийг виртуал карт, хадгаламжийн дэвтэр болон бусад хэлбэрээр иргэдэд хүргэх асуудлыг судлан хэрэгжүүлэхийг даалгасан. Санал асуулгад 505,318 иргэн оролцсоноос 481,809 нь  “Бэлэн…

Дэлгэрэнгүй

Зэрэгцээ ертөнц байдаг гэдгийг нотлох үзэгдлийг АНУ, Швейцарын эрдэмтэд олж илрүүлсэн тухай “News Frol” цахим хуудсанд мэдээлжээ. Тодруулбал, бөөмсийн хурдасгуур дотор явагдаж буй квантын хэвийн бус хэлбэлзлийг илрүүлсэн бөгөөд үүнийг физикийн хуулиар тайлбарлах боломжгүй юм. Энэхүү нээлт нь манай гаргийн бодит байдалтай хагас атомын түвшинд харилцан үйлчлэлд ордог үл үзэгдэх “сүүдрийн” орчлон ертөнц байгааг нотолж магадгүй гэж судлаачид үзэж байна. Эрдэмтэд эл нээлтийг таталцлын долгионыг нээсэнтэй зүйрлэн “физикийн хувьсгал” гэж хэдийнээ нэрлээд байна. Хэрэв таамаглал батлагдвал бодит байдлын мөн чанарын талаарх хүн төрөлхтний ойлголт өөрчлөгдөж, шинэ технологийг бий болгох, тэр ч байтугай орон зайн хооронд аялах замыг нээж магадгүй гэж эрдэмтэд дүгнэжээ…

Дэлгэрэнгүй

Сар шинийн баяр дөхсөнтэй холбогдуулан нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ярьж байна хэмээн 98980205 дугаарын утаснаас иргэн, аж ахуйн нэгжүүд рүү залгаж, залилан мөнгө авах асуудал гарчээ. Тодруулбал, “Танай байгууллагатай холбоотой гомдол, мэдээлэл ирсэн бид хэвлэл мэдээллийн байгууллагатай очиж шалгалт хийнэ. Хэрвээ мөнгө шилжүүлбэл шалгалт хийхгүй байж болно” гэх зэргээр иргэн, аж ахуйн нэгжүүдийг залилж, мөнгө авсан тохиолдол гарсан байна. Уг асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулж байна. Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас сар шинийн баяр, эх үрсийн баяр, наадам, хичээлийн шинэ жилийн бэлтгэл, шинэ жилийн баярыг тохиолдуулан төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулдаг. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийхдээ урьдчилан мэдэгддэггүй…

Дэлгэрэнгүй

 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Бээжин хотын Шяоми цахилгаан автомашины үйлдвэр, Хятадын Хүний нөөцийн шинжлэх ухаан судлалын хүрээлэн болон Жинхуйнун хөдөө аж ахуйн мэргэжлийн хоршооны үйл ажиллагаатай танилцлаа. БНХАУ-ын нийслэл Бээжин хот нь дэлхийн хэмжээний технологийн төв болохоор зорьж, энэ хүрээнд спартап, инновацын төвүүдийг олноор хөгжүүлж байна. Үүний нэг боло Шяоми цахилгаан автомашины үйлдвэрт Улсын Их Хурлын дарга зочиллоо. 2021 оны гуравдугаар сараас тус компани ухаалаг, цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Цагт 40 автомашин үйлдвэрлэж буй тус компани хиймэл оюун ухаан, роботуудыг үйлдвэрлэлдээ ашигладаг бөгөөд байгаль орчинд ээлтэй…

Дэлгэрэнгүй

АН хамтарсан Засгийн газрыг орж, улмаар АН-ын дарга Л.Гантөмөр засгийг огцруулахыг тууштай эсэргүүцэж байгаа нь Э.Бат-Үүлийн дургүйг маш их хүргэж байгаа. Тэрбээр өдөр өнжихгүй намынхаа даргад хатуухан үг дайж сууна. Өнөөдөр л гэхэд “Гантөмөр АН-ын үнэт зүйл, үзэл баримтлалын “дайсан” болсноо,  хувийн хэвшлийн өмч хөрөнгө хураах “ногоон малгайтны хувьсгалын удирдагч”-аар  Батзанданг томилж, гишүүн Лодойсамбууг эгүүлэн татах ажиллагааг зохион байгуулж нтр илэрхийлэхээс илүү яаж тод  илэрхийлэх билээ!” хэмээн ээлжит сумаа тавилаа.

Дэлгэрэнгүй