Зохиогч: Admin

Ингэхэд өвөлжилтийн бэлтгэл ажил юу болж байна вэ?! Өнгөрсөн өвөл яаж нусаа хацартаа наалаа! Сургамж аваагүй гэж үү? Сумдуудын 100 жилийн ой үргэлжлээд л байх юм. Дээр, дооргүй нэг л назгай байна даа! Зунжин, намаржин наадсаны гор өвөл, хавар л гарна шүү дээ! Улсын зүрх болсон эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил ямар түвшинд байна вэ? Нийслэлчүүд гал алдахгүй гэх баталгаа байна уу? 20-иодхон хоногийн дараа анхны цас орлоо! Д.Дорж

Дэлгэрэнгүй

1990 оноос өмнө монголчууд том, жижиггүй, хот, хөдөөгүй ном уншдаг байлаа. Малчин өвгөн “Усан доогуур хорин мянган бээр аялсан нь”, “Морь унасан толгойгүй хүн”, “Дөлгөөн дон”, “Анна Каренина” романыг захиж байхыг харж л явлаа. Дандаа дэлхийн болон Монголын сонгодог зохиолуудад шунан дурлаж, тэр чинээгээр амьдралыг өөр нүдээр хардаг байсан юм. Гэтэл өнөөдөр байдал огт өөр болсон байна. Ном уншдаг хүн ховорджээ. Оюуны хөдөлмөрийг, оюуны их авьяасыг үнэлдэг хүнтэй цөөхөн таарч байна. Материаллаг сонирхол дийлээд ирэхээр хүн гэдэг амьтан мөн ч амархан үндсэн чанараа алдана даа. Үр дагавар нь амьдралын сүйрэл. Сошиал гарснаас хойш юм болгоныг муулж, хүн болгоныг хараан гүтгэдэг…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны наймдугаар сарын 14-ний өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Орон сууцжуулалтын талаар 2024-2028 онд баримтлах бодлого, чиглэлтэй танилцав Засгийн газрын хуралдаанд Төрөөс орон сууцжуулалтын талаар 2024-2028 онд баримтлах бодлого, чиглэлийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь танилцууллаа. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, МАН, АН, ХҮН намын мөрийн хөтөлбөр, эвслийн гэрээтэй уялдуулан ирэх дөрвөн жилийн хугацаанд баримтлах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон байна. Судлаачид Монгол Улсын хотжилтын түвшин дэлхийн хотжилтийн түвшнээс өндөр байгааг тогтоожээ. Энэ нь улсын хэмжээнд нягтрал харьцангуй…

Дэлгэрэнгүй

Улаанбаатар хотод өдөрт дунджаар хөдөө орон нутгийн дугаартай 16-19 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бол баяр ёслолын үеэр 38 мянга болж өсдөг байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод зорчих тээврийн хэрэгслийн тоог бууруулах зорилгоор НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тогтоолоор авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн баталсан. Тодруулбал, уг тогтоолд орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цаг буюу хоёр өдөр зорчвол 1000 төгрөг төлнө. Харин 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд буюу 24 цаг тутамд 5000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн юм. Уг тогтоол ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Дээрх төлбөрийг Нийслэлийн замын санд төвлөрүүлэх бөгөөд зам засвар арчлалтад…

Дэлгэрэнгүй

МАН-ын Бага хурлын хуралдаан өчигдөр болж хотын дарга асан Д.Сумъяабазарыг МАН-ын Нарийн бичгийн даргаар сонгожээ. Д.Сумъяабазарын хувьд нийслэлийн намын хорооны даргын суудлаа Х.Нямбаатарт өгсөн ч УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж байсан юм. Харин генсектэйгээ таарамжгүй байсны улмаас хоосон хоцроод байсан юм. Гэхдээ нам нь түүнийг хаяхыг хүсээгүй бололтой. Д.Соёл

Дэлгэрэнгүй

Монгол Ардын Намын Бага хурлын V хуралдаан өчигдөр /2024.07.05/ болж зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааныг Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн дарга, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон Ховд аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга, УИХ-ын гишүүн Э.Болормаа нар удирдан явуулав.  Хуралдааны эхэнд Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг сонслоо.Тэрээр ковид цар тахлын хүнд цаг хугацааны дараа дэлхийн олон оронд болж буй улс төрийн сонгуульд эрх баригч хүчин ялсан анхны тохиолдол нь Монгол Ардын Намын ээлжит сонгуулийн ялалт болж байгааг онцолсон юм. Бага хурлын V хуралдаанаар Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн даргаар сүүлийн найман жил тасралтгүй ажиллаж, шат…

Дэлгэрэнгүй

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг үндсэн хоёр хэсэгт хуваан засварлаж байна. Засварын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд долоодугаар сарын 9-нд дуусгах төлөвлөгөөтэй байна. Энэ талаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан: -Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хоёр талаар орж ирдэг авто замыг хааж, орц, гарцыг нэгдсэн зохион байгуулалтад оруулан, автомашингүй бүс болгож байгаа. Гэсэн хэдий ч баяр наадмын өдрүүдэд хүрээлэнгийн чанх ард 7 мянган ам метр талбайг авто зогсоол хэлбэрээр тохижуулан, асфальт бетоноор хучиж, тэмдэг тэмдэглэгээг хийж дууссан. Зогсоолд нийт 220 автомашин зогсох боломжтой бөгөөд үүний найм нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан…

Дэлгэрэнгүй

УИХ-ын анхдугаар чуулганы өнөөдрийн хуралдаанд 126 гишүүнээс 104 нь оролцлоо. Үүнээс 103 гишүүний саналаар Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “Хамгийн түрүүнд эрчим хүчний салбарыг либеральчлах ёстой. Энэ салбарын үнийг чөлөөлөх ёстой” гэв. Мөн хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгаа либеральчлах гээд олон чухал асуудал тулгамдаад байгааг илэрхийллээ. Мөн гадаад нөхцөл байдал хүндэрч байгаа болон дэлхийн уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүндрэлтэй асуудал тулгарч байгаа учир хамтарч, эвлэлдэн нэгдэж ажиллахын чухлыг онцоллоо. Түүнчлэн уул уурхайн салбарыг байгаль ээлтэй байдлаар ашиглаж эдийн засгаа тэтгэх талаар хөндлөө. Төрийн ордныг Хөшигийн хөндий рүү нүүлгэж, улмаар хотын төв Хөшигийн хөндий хоёрыг холбох…

Дэлгэрэнгүй

Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан долоодугаар сарын 5-нд Москвад айлчилж, Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана гэж эрэн сурвалжлах сэтгүүлч Пани Саболч болон “Эрх чөлөө” радиогийн унгар хэлээрх нэвтрүүлгийн редакц Унгарын засгийн газрын эх сурвалжийг эш татан пүрэв гарагт мэдээлжээ. В.Орбаныг Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сиярто айлчлалд дагалдан явах аж. Уг мэдээлэлтэй холбоотойгоор Европын удирдагчид санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. Тухайлбал, Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель мэдэгдэхдээ, Европын Холбоог /ЕХ/ ээлжлэн даргалж байгаа улс ЕХ-ны нэрийн өмнөөс ОХУ-тай хэлэлцээ хийх эрхгүй гэжээ. “Европын Зөвлөл Орос бол түрэмгийлэгч, Украин бол хохирогч гэж маш тодорхой тодорхойлсон. Украин улсгүйгээр Украины талаар ямар ч…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд олонх суудал авсан Монгол Ардын Нам Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд өргөн мэдүүллээ. Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасны дагуу Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Их Хуралд орууллаа. Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ.

Дэлгэрэнгүй