Зохиогч: Admin

Монгол Улсын эрхэм иргэд ээ, Монголчуудын оюун санаа, эв нэгдэл, их зөвшилцлийн бүтээл-ардчилсан Үндсэн хууль батлагдсан 33 жилийн ой, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. “Үүнээс илүү хайрлах шүтээн үгүй” хэмээн эх орноо эрхэмлэн нандигнадаг Монгол түмэн 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 35 минут анхны ардчилсан Үндсэн хуулиа баталж, эх орон, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататган бэхжүүлж, эх нутагтаа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон даяар олноо тунхагласан билээ. Энэхүү эрхэм зорилго дор хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалаа…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн боловсролын салбарт 2024 онд нийт 168 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байснаас 9 сургууль, 19 цэцэрлэг, нэг бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа. Харин 2025 онд 9 төсөл нэмэгдэж, нийт 145 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ. 2025 оны урьдчилсан төлөвлөгөөгөөр 25 сургууль, 50 цэцэрлэг, 14 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулна гэдгийг нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр НБГ-ын дарга Б.Амартүвшин хэлж байв. НБГ-ын дарга Б.Амартүвшин “Нийслэлийн 2025 оны төсөвт нэг сургуулийн барилга худалдан авах, 5 цэцэрлэгийн барилга худалдан авах, 2 сургуулийн барилга барих нийт 8 төсөл арга хэмжээ, Баянгол дүүргийн төсвийн хөрөнгөөр нэг цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар нийт 145 төсөл, арга хэмжээ…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар 2025 оны 01 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ. Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд болох бөгөөд Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Турк Улсад 20 жилийн дараа хэрэгжүүлж буй айлчлал юм. Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө. Айлчлалын үеэр талууд “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай”, “Залуучууд, спортын салбарт хамтран ажиллах тухай”, “Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай” Засгийн…

Дэлгэрэнгүй

Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 11-23 см, говь, тал хээрийн зарим сумдын нутгаар 1-10 см хүртэл зузаан цастай байна. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Баян-Өлгийн Сагсай, Увсын Сагил, Түргэн, Улаангом, Хяргас, Тэс, Зүүнговь, Ховдын Алтай, Дарви, Завханы Тэс, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Баянбулаг, Гурванбулаг, Бөмбөгөр, Галуут, Сэлэнгийн Хүдэр, Төвийн Баянчандмань цагаан зудын. Баян-Өлгийн Баяннуур, Булган, Увсын Хөхтолгой, Малчин, Давст, Завхан, Наранбулаг, Баруунтуруун, Ховдын Булган, Ховд, Үенч, Дөргөн, Мянгад, Чандмань, Зэрэг,…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Баярбаатар, М.Ганхүлэг, Б.Уянга нар Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн, Ерөнхий хяналтын сонсголын хүрээнд гурван дэд хэлэлцүүлгийг долоо хоног бүрийн лхагва гарагт зохион байгуулна гэлээ. Тодруулбал, энэ долоо хоногийн лхагва гарагт буюу 01 дүгээр сарын 15-ны өдөр “Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд” сэдэвт дэд хэлэлцүүлгийг хийнэ. Хэлэлцүүлгээр агаарын бохирдлоос хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, хянах, тандах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого болон хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгааны тоймуудаас гадна ургийн хөгжилд үзүүлж буй нөлөө, хавдрын шалтгаан болж байгаа…

Дэлгэрэнгүй

ЦССҮТ цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ өсөж байгаатай холбогдуулж, мөн ажлын өдөр цусаа өгч амждаггүй байгууллага, иргэдэд зориулан сар бүрийн хоёрдахь 7 хоногийн бямба гарагийг ажлын өдөр болгосон билээ. Өнөөдөр “МОНГОЛ 89” ТББ-ын гишүүдийн төлөөлөл ирж цусаа бэлэглэлээ. 21 аймгийн 1987 онд 8 дугаар анги, 1989 онд 10 дугаар ангиа төгссөн хүмүүс нийлж энэхүү ТББ-ыг байгуулж, сайн санааны үйл ажиллагаа зохион байгуулдаг болжээ. Тухайлбал, гал, усны аюулд өртсөн хүмүүст сэтгэл санаа, эд материалын тусламж үзүүлэхээс гадна Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тохижилтын ажил хийсэн байна.  Энэ удаад бусдад амьдрал бэлэглэх уриалга гаргаж олуулаа ирж цусаа бэлэглэлээ. Шинэ санаачилга, хийх ажлынхаа талаар МОНГОЛ 89-ҮЕ…

Дэлгэрэнгүй

Ерөнхий сайдын дэргэд байгуулсан Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх Шуурхай штабын хуралдаан болж байна. Тус хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлуудын талаар хэлэлцэж байна. Ерөнхий сайд танилцуулгатай холбогдуулан ногоон бүс байгуулах, айл өрхийг хийн түлшинд холбох, “Эрдэнэс Тавантолгой”-н эрчим хүчний баяжуулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх зэрэг асуудал дээр тооцоо судалгааг сайтар хийж, салбар хоорондын уялдааг сайжруулан, яаралтай технологийн шинэчлэл хийх, тодорхой шийдвэрт хүрэх хэрэгтэйг онцолж, штабын гишүүдэд үүрэг чиглэл өгөв. Шуурхай штабын хуралдаанд Засгийн газрын 14 гишүүн, нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэлийн ЗДТГ-ын дарга, орлогч дарга нар болон…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн хэмжээнд Сэлбэ, Улиастайн голын ай сав болон Толгойт зэрэг нийт 14 байршилд халиа тошин үүсээд байна. Эдгээр байршилд Геодези, усны барилга, байгууламжийн газраас хөрсний усны урсгалыг сааруулах, суваг татах зэрэг ажлыг үе шаттай хийж байна. Тухайлбал, өнөөдөр ЧД-ийн 18 дугаар хороо, Чингэлтэйн сувагт үүссэн халиа тошингийн байршилд нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай бригад ажиллалаа. ГУББГ-ын Тээвэр үйлчилгээний инженер Д.Ариунбаатар “Чингэлтэй уулнаас эхтэй булгаас халиа үүссэн хэсэгт суваг татаж, усыг чөлөөтэй урсгах, механизм болон гар ажиллагаагаар суваг татах, илүүдэл мөс тээвэрлэх зэрэг ажлыг хийж байна. Уг байршилд 250 метр орчим суваг татсан. Чингэлтэй дүүрэгт үерийн хамгаалалтын барилга байгууламжтай 3 байршил…

Дэлгэрэнгүй

Агаарын бохирдол, татварын бодлогыг эсэргүүцэн, Засгийн газрыг бодлогод шүүмжлэлтэй хандаж буй иргэдийн жагсаал Сүхбаатарын талбайд эхэллээ. Өнөөдөр 11:00 цагаас эхлэн үзэл бодлоо илэрхийлэхийг хүссэн иргэд Сүхбаатарын талбайд цуглан, жагсаалд нэгдээд байна. Иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, төрийн болоод Засгийн газрын бодлого, шийдвэрт шүүмжлэлтэй хандах зүйлсээ хуваалцаж байна. Нөгөөтэйгүүр жагсаалыг зохион байгуулалттай, иргэдийг турхирсан далд зорилготой байх вий гэсэн хардлага, агуулга, хэлбэрийн хувьд зөрчилтэй зүйлс харагдаж байна гэсэн олон нийтийн шүүмжлэл, болгоомжлол байна. Тухайлбал, хууль, шүүхийн үйл ажиллагааг хяналтдаа авсан хэмээгддэг буй хууль бус хөрөнгөжигсдийн бусармаг үйл ажиллагааны эсрэг Засгийн газрын тэмцлийг эсэргүүцэж байгаа бүлэглэлийн гар, хөл болох вий гэсэн сэрэмж олон нийтэд байна. Энэ өнцгийг…

Дэлгэрэнгүй

БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын тангараг өргөх ёслолд Хятадын өндөр албан тушаалын төлөөлөгчийг илгээхээр шийдвэрлэсэн тухай Их Британийн “Financial Times” сонинд эх сурвалжуудыг эш татан бичжээ. Эх сурвалжуудын хэлснээр, Хятадын төлөөлөгчид Д.Трамптай хэлэлцээ хийх бөгөөд тангараг өргөх ёслолд Хятадын дэд дарга Хань Жэн эсвэл Гадаад хэргийн сайд Ван И нарын аль нэг нь оролцож магадгүй байна. Америкийн тал Хятадын Коммунист намын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын газрын дарга Цай Циг илүү нөлөө бүхий хүн гэж үзэн ёслолд оролцохыг санал болгосон гэж эх сурвалжууд ярьжээ. Нэгдүгээр сарын 20-нд болох тангараг өргөх ёслолд Д.Трамп Хятадын удирдагч Ши…

Дэлгэрэнгүй