Зохиогч: Admin

Нийслэлийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Олимпын гудамж зэрэг 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна. Өнөөдрийн байдлаар хоёр байршилд явган хүний зам засварын ажил үргэлжилж байна. Энэ талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатаас тодрууллаа. Тэрбээр “Нийслэлээс энэ ондоо багтаан 15 байршилд явган зорчигчийн замыг шинэчлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар есөн байршилд ААН, байгууллагуудтай гэрээ байгуулж, ажлыг эхлүүллээ. Үлдсэн зургаан байршил дээрх худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна. Улаанбаатар хотын томоохон гудамж болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө энэхүү төсөлд хамрагдах юм. Төслийн хүрээнд явган замыг явган…

Дэлгэрэнгүй

Монголын сэтгүүл зүйн салбарт хөдөлмөр, эрдэм оюун, ур чадвар, сэтгэл зүрхээ зориулан яваа үе үеийн сэтгүүлчид, мэргэжилтнүүд Та бүхэнд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе. Өөрийн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бол эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгод нэгдсэн Монгол түмэн бидний хувьд юугаар ч үл солих амин чухал үнэт зүйлийн нэг мөн. Энэ эрх чөлөөг нандигнан хамгаалах, биежүүлэн бэхжүүлэх манаанд ган үзгийн татлага, цахим товчлуурын чимээгээр хүч болон зогсож буй эрхэм сэтгүүлч, мэргэжилтнүүд Та бүхний үзэг нь хурц, үг нь үнэн байхыг хүсэн ерөөе. Монгол Улсын…

Дэлгэрэнгүй

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Эрдэнэт үйлдвэрийн овоолгыг ашиглах, аж ахуй нэгжүүдтэй зөвшилцсөн асуудлаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Засгийн газрын  хуралдаанаар үүсмэл ордуудад авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Ашигт малтмалын хуулиар стратегийн орд, түүний үүсмэл ордын 34 болон 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүй эзэмшинэ гэсэн заалт байдаг. Үүсмэл орд бол стратегийн ордыг түшиглэсэн баялаг. Өнгөрсөн хугацаанд энэ ордыг бусдад ашиглуулахдаа нээлттэй сонгон шалгаруулалт зарладаггүй байсан. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар үүсмэл ордыг ар, өврийн хаалгаар ашиглах гэрээ байгуулдаг үйл ажиллагааг таслан зогсоохоор боллоо.  Өөрөөр хэлбэл, цаашид уурхайг түшиглэсэн үүсмэл ордыг ашиглахдаа заавал нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулж,…

Дэлгэрэнгүй

ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо.  Тэрбээр тэргүүлэх зэрэгтэй хавдар судлаач эмч, элэг цөс, нойр булчирхайн мэс заслын эмч  бөгөөд ЭМЯ-ны Хавдар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга,  Япон улсын Айчигийн АУИС-д Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан, Япон улсын  Айчи Анагаах ухааны их сургуульд хоол боловсруулах мэс заслын тэнхим мэс заслын эмч, гадаад судлаачаар ажиллаж байсан туршлагатай юм. I. Боловсрол 1.  2000 он Бүрэн дунд боловсрол, ЕБС 52-р сургууль 2.  2007он Хүний их эмч, ОХУ-ын Эрхүүгийн УАУИС 3.  2010 Мэс заслын эмч, ЭМШУҮИС, Мэргэжил дээшлүүлэх институт 4.  2014 он Анагаах ухааны доктор, Япон улс, Айчигийн АУИС 5.…

Дэлгэрэнгүй

ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүг ажлаас халах шийдвэр гарчээ. Энэхүү гэнэтийн шийдвэрийг танилцуулахаар ЭМЯ-наас ирсэн баг ХСҮТ-д ажиллаж байна. Энэ талаар ХСҮТ  “Манай захирлыг гэнэт халах шийдвэр ирсэн нь үнэн. Ямар шалтгааны улмаас тус шийдвэр гарсан тухай бидэнд мэдээлэл байхгүй. Одоогоор ЭМЯ-наас ажил хүлээлцүүлэхээр баг ажиллаж байна. Тухайн асуудалтай холбоотойгоор Н.Эрдэнэхүү захирал өнөөдөр 15.00 цагаас мэдээлэл өгнө ” гэжээ. Эх сурвалж: dnn.mn

Дэлгэрэнгүй

Насжилт судлалын Gerontology Research Group-ын судлаачдын тогтоосноор манай гаргийн хамгийн өндөр настай хүн болох гэлэнмаа Ина Канабарру Лукас 116 жил 326 хоногтойдоо Бразилын өмнөд нутгийн Порту-Алегри хотод лхагва гарагт таалал төгсжээ. Тэрбээр 1908 онд Бразилд төрсөн бөгөөд хөл бөмбөгийн “Интернасьонал” багийн хөгжөөн дэмжигч байв. Тус багийн хамт олон Х сүлжээн дэх хуудсандаа талийгаач гэлэнмаагийн зургийг нийтлээд “К.Лукасын оюун санааны өвийг дурсан хүндэтгэх болно” гэж бичжээ. Лукасаас өмнө манай гаргийн хамгийн өндөр настан нь Японы иргэн Итоока байсан бөгөөд тэрбээр 2024 оны 12 дугаар сард 116 настайдаа таалал төгссөн юм. Gerontology Research Group-ын мэдээллээр, одоо дэлхийн хамгийн өндөр настан нь 1909 оны…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобусыг худалдан авсан. Эдгээр автобусаар “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж эхэллээ. Тодруулбал, Х:19-“Чингис хаан” олон улсын нисэх буудал-Таван шар чиглэлд том хүн 15000, хүүхэд 7000 төгрөгөөр зорчино. Х:20-Таван шараас-“Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлд том хүн 10000, хүүхэд 5000 төгрөгөөр зорчино. “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн шинэ загварын автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, Монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан автобус юм. Нийтийн…

Дэлгэрэнгүй

Монголын уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч асан Н.Алгаатай ярилцлаа. -1997 оны Ашигт малтмалын тухай хууль бол хамгийн либерал хууль. Энэ хуулийн дагуу олгосон лицензүүдийн ачаар Монгол Улс гадны хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, уул уурхайн салбар эдийн засгийг тэтгэдэг болтлоо өндийсөн. Гэвч тэдгээр лицензүүдийг үгүйсгэх улс төр үе үе идэвхжих юм. Цаад шалтгаан нь юунд байна вэ? -Монгол Улс ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, лицензтэй холбоотой асуудлыг гурван удаагийн хуулиар зохицуулж ирсэн. Түүнээс хамгийн үр нөлөөтэй байсан нь 1997 оны хууль. Мөн 2006 оны хууль. 2006 оны хуульд нэмэлт өөрчлөлт олон удаа орсон ч гэсэн өнөөг хүртэл хүчин төгөлдөр яваа. Харин 1997 оны…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын 2024-2028 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөний хүрээнд шинэ үеийн парламентын хэрэгцээ, шаардлагад нийцсэн, өндөр бүтээмжит ажлын албыг бэхжүүлэхийн тулд Улсын Их Хурлын Тамгын газарт “Төслийн удирдлагын тогтолцоо”-г нэвтрүүлж эхэллээ. Энэ талаар Төслийн удирдлагын нэгжийн зөвлөх У.Хосжаргалаас тодрууллаа. -Төслийн удирдлагын тогтолцоог бүрдүүлнэ гэлээ. Энэ талаар мэдээлэл өгнө үү? -Манай улс анх удаа 126 гишүүнтэй шинэ парламентыг байгуулж, 2024 оны арваннэгдүгээр сард Улсын Их Хурал стратеги төлөвлөгөөгөө баталсан. Үндсэн 5 зорилгын хамгийн эхний зорилго нь төрийн үйлчилгээ иргэн төвтэй байх үзэл баримтлалыг тусгаж өгснөөрөө онцлог юм. Дэлхийн олон улсууд төслийн удирдлагын арга зүйг төрийн байгууллагууд хэрэгжүүлдэг сайн туршлагуудыг судалж үзсэний үндсэн…

Дэлгэрэнгүй

АНУ-д хууль бусаар оршин сууж байсан Төв Азийн орнуудын 131 иргэнийг Узбекистан улс руу хоёр улсын хооронд байгуулсан гэрээний хүрээнд албадан гаргасан тухай АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яам мэдээлжээ. Эдгээр цагаач нь Узбекистан, Киргиз, Казахстаны иргэд ажээ. Тэднийг өчигдөр буюу лхагва гарагт АНУ-аас нисэх онгоцоор Узбекистанд хүргэсэн байна. “Бид аюулгүй байдлаа харилцан бэхжүүлэх, хууль дээдлэх ёсыг сахихын тулд Узбекистантай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ” гэж Дотоод аюулгүй байдлын сайд Кристи Ноэм мэдэгджээ. АНУ-д хууль бусаар оршин сууж буй олон сая цагаачийг албадан гаргана гэж Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн юм. Түүний засаг захиргаа дэлхийн баруун тал бөмбөрцгийн гуравдагч орнууд руу цагаачдыг албадан гаргах…

Дэлгэрэнгүй