Зохиогч: Admin

(Ардчилсан шинэ Үндсэн хууль анх батлагдсан түүхэн дурсамжаас) 1990 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулиар Ардын Их Хурлын 91 дүгээр тойргоос Ардын Их Хурлын депутатаар сонгогдож 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад өөрийн биеэр оролцсондоо баярлаж байдаг юм. 1991 оны намар 428 депутат цугларч 76 хоногийн дотор багтааж шинэ Үндсэн хууль хэлэлцэж баталсан билээ. Эдгээр 428 депутатууд улс орны өнцөг булан бүрээс ирсэн ажилчин, малчин, тариаланч, улстөрч, сэтгүүлч, хүн малын эмч, тамирчин олон намын төлөөлөгч, хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуйн дарга гээд Монгол Улсын бүхий л давхаргын хүрээнийхэн байлаа. Шинэ Үндсэн хуулийг батлахад нэлээд…

Дэлгэрэнгүй

Хавдрын урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ сургалтын цогцолбор бүхий хоёрдугаар төвийг Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд 2-3 жилийн дотор ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Нийт 15 газарт, 95 мянган м.кв талбай бүхий энэ төвийн дэд бүтцийг барихад шаардагдах хөрөнгийг энэ оны улсын төсөвт тусгасан. Мөн төвд ажиллах 1,500 эмч, ажиллагсдыг ирэх сараас АНУ-ын Ютагийн их сургуультай хамтран сургаж эхлэх юм. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, нас баралтыг бууруулахад чухал хувь нэмэр оруулах энэ төвийг аль болох богино хугацаанд барьж, ашиглалтад оруулахын төлөө хичээж ажиллахыг захилаа. Ерөнхийлөгч өмнө нь захирамж гарган, Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийг барихад…

Дэлгэрэнгүй

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн жагсаал ням гарагт буюу өчигдөр түүний өргөөний гадна нэгэн зэрэг болжээ. Жагсагчдыг цагдаа нар тусгаарлаж байв. Цас орж цаг агаар таагүй байсан хэдий ч жагсаалуудад хэдэн зуун хүн оролцжээ. Эсэргүүцэгчид Юныг шүүхийн шийдвэрийн дагуу баривчлахыг шаардсан байна. Шүүхийн тогтоолыг гүйцэтгэх хугацаа нэгдүгээр сарын 7-нд шилжих шөнө дуусах юм. “Ерөнхийлөгчийн хамгаалалтын алба гэмт хэрэгтнийг халхавчилсаар байхад өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг шалгах газрынхан тайван байж чадахгүй” гэж сөрөг хүчний нэгэн идэвхтэн хэлсэн байна. “Эх орон, ардчиллыг хамгаалах” хэрэгтэй гэж эсэргүүцэгчид ярьжээ. Ахмад настай нэгэн идэвхтэн Франс-Пресс агентлагт ярилцлага өгөхдөө…

Дэлгэрэнгүй

Ер нь бол, Монголын улс төрд 2024 онд нэн шинэ түүх эхэлсэн. Тиймээс, 2025 оны улс төр өмнөх жилүүдийнхээс өөрөөр өрнөх “нигуур”-тай. Тодруулбал, 2024 онд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ыг холимог тогтолцоогоор сонгосон. Гишүүдийн тоог нэмж 126 гишүүнийг болгосон. Чухамдаа, үүгээр Монгол Улс хэзээ ч алхаж үзээгүй шинэ замаар орсон. Өөрөөр хэлбэл, үүнд суурилсан томоохон өөрчлөлтүүд дагаж гарсан. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн дараа гурван намын хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Үүгээр 30 гаруй жил явж ирсэн уламжлал эвдэгдсэн. Үүнд олон нийт, тэр байтугай улстөрчид, улс төрийн намын гишүүд ч энэ хамтралыг цочирдсон байдалтай хүлээж авсан. Одоо ч хараахан дасаагүй агаад эвсэж хамтарсныг буруутгах…

Дэлгэрэнгүй

Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2025 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-22-ны өдрүүдэд зохион байгуулна. Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй билээ. Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насныхан харьяа баг, хороон дээрээ өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай. Харин цэргийн үүрэгтний үнэмлэхээ үрэгдүүлсэн бол аймаг, дүүргийн цэргийн штабт өөрийн биеэр хандана. Түүнчлэн шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийнхээ цэргийн штабт бүртгэлээ хийлгэж, баталгаажуулах юм. Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Ерөнхий сайдын дэргэд Шуурхай штаб байгуулсан. Өнөөдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 5-ны ням гарагт тус Шуурхай штаб хуралдаж Туулын хурдны замын төслийн ажлыг эрчимжүүлэхээр боллоо. Хурлын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарын хамт Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажиллалаа. Туулын хурдны замын барилга угсралтын ажлын тендерийг энэ сард зарлаж, бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сард эхлүүлж, хоёр жилийн хугацаанд ашиглалтад оруулахаар…

Дэлгэрэнгүй

Шинэ он гараад удаагүй байгаа ч Цус сэлбэлт судлалын үндэсний төв /ЦССҮТ/ хөл хөдөлгөөн ихтэй байна. Ер нь өглөөнөөс хойш цусны донорууд тасралтгүй цуварсаар… ҮНДЭСНИЙ ЦУСАА БЭЛЭГЛЭХ ӨДӨР өнөөдөр тохиож байгаа болохоор аргагүй биз ээ. Нэг ёсондоо доноруудын хувьд нэгэн тэмдэглэлт баярын өдөр юм. Өөрөөр хэлбэл, жил бүрийн 1 дүгээр сарын 3-ны өдрийг ЦССҮТ-өөс Үндэсний цусаа бэлэглэх өдөр болгон зарласан бөгөөд өнөөдөр 8 жилдээ амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү томоохон арга хэмжээний хүрээнд донор Б.Өлзийдэлгэр, Б.Идэрболд, Б.Батнэрэн, А.Батболд нарт ХҮНДЭТ ДОНОР цол тэмдгийг гардуулж алдаршууллаа. Мөн 100 удаа цусаа бэлэглэсэн донор Ц.Өлзийхишиг, Д.Ган-Очир нарт МӨНГӨН ДОНОР, С.Дарамбазар, Д.Сарантуяа нарт ХҮРЭЛ ДОНОР…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Энэ хүрээнд анхны ардчилсан сонгуулиар байгуулагдсан 430 депутаттай Ардын Их Хуралд сонгогдон ажиллаж, Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг барилцсан эрхмүүдийн талаарх “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номд нийтэлсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна. БНМАУ-ын АИХ-ыг сонгох 1990 оны сонгууль аль ч үед байгаагүй жинхэнэ ардчилсан чөлөөт сонгууль болсон. Энэ үед миний бие Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум-нэгдлийн даргын алба хашиж байгаад сум, нэгдлийн удирдлага салж Сумын гүйцэтгэх захиргааны даргын албаа өгч “Батзам” нэгдлийн даргаар үлдсэн үе. Ардын Их Хурлын сонгуульд МАХН-аас саальчин Ц.Жавзангийн нэрийг дэвшүүлсэн. Миний бие Эрдэнэцогтод хөдөөгийн…

Дэлгэрэнгүй

Лас-Вегас хот дахь “Trump Hotel” зочид буудлын гадаа “Tesla” компанийн “Cybertruck” загварын цахилгаан автомашиныг дэлбэлсэн этгээд нь Америкийн армийн тусгай хүчний алба хаагч байсан тухай тус улсын цагдаа, цэргийнхэн пүрэв гарагт мэдээлжээ. Мэттью Ливелсбергер гэх 37 настай уг этгээд тусгай хүчний тагнуулын албанд түрүүч цолтой байжээ. Мөрдөн байцаагчид түүний намтар болон шинэ оны шөнө Шинэ Орлеанд 14 хүний амийг хөнөөсөн чөлөөнд гарсан цэргийн офицер Шамсуддин Жаббарын намтраас хэд хэдэн ижил төстэй зүйлийг олж илрүүлсэн боловч Ливелсбергер, Жаббар хоёр бие биенээ таньдаг байсан эсэх нь тодорхойгүй байна. Шатсан пикап машинаас Ливелсбергерийн цэргийн үнэмлэх, паспорт, мөн түүний нэр дээрх хэд хэдэн зээлийн…

Дэлгэрэнгүй

МУ-ын Засгийн газрын өнгөрсөн 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар 2025 оныг “Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар захирамж гаргаж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа. “Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах бөгөөд үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор боловсруулж, батлуулан хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалайд үүрэг болголоо. Мөн зорилтот жилийн…

Дэлгэрэнгүй