АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ковид-19 цар тахал болон олон улсад тулгамдсан эрүүл мэндийн бусад хямралыг зохицуулах чиглэлд хангалтгүй ажилласан гэх үндэслэлээр улс орноо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ бүрэлдэхүүнээс гаргахыг үүрэг болгосноосоо хойш хэдхэн хоногийн дараа тус байгууллагад эргэн нэгдэх талаар тунгаан бодож магадгүй гэдгээ мэдэгджээ. “Бид энэ асуудлыг дахин тунгаан бодож магадгүй” гэж Д.Трамп Лас-Вегаст бямба гарагт болсон цуглааны үеэр хэлжээ. Тэрбээр даваа гарагт тангараг өргөснийхөө дараахан холбогдох баримт бичигт гарын үсэг зурснаар АНУ 2026 оны нэгдүгээр сарын 22-нд ДЭМБ-аас гарахаар болоод байгаа юм. АНУ бол ДЭМБ-ын хамгийн том санхүүжүүлэгч бөгөөд нийт санхүүжилтийнх нь 18 орчим хувийг бүрдүүлдэг. ДЭМБ-ын хамгийн сүүлийн хоёр жилийн…
Зохиогч: Admin
Цагаан сар буюу сар шинийн баяраар 7-10 хоног амардаг болох тухай саналыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан гаргаад байгаа. Энэ нь олон нийтийн дунд талцал үүсгээд байна. Нийгмийн сүлжээнд дэх иргэдийн байр суурийг харвал дээрх санал нийгэмд төдийлөн дэмжигдэхгүй байгаа бололтой. Бид иргэдийн төлөөллөөс үзэл бодлыг нь сонслоо. -Цагаан сарын баяр бол нүсэр баяр. Энэ утгаар нь харвал олон хоног амраад байх шаардлагагүй гэж боддог. Ялангуяа настай хүмүүст санхүүгийн талаасаа ч эрүүл мэндийн талаасаа ч таатай нөлөө үзүүлэхгүй байх. (СХД-ийн өндөр настан Ж.Бавуу) -Манай улсын эдийн засаг амарч зугаалаад байхаар тийм их сайжирчихсан юм уу? Үгүй шүү дээ.…
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх Шуурхай штабын III хуралдаан өчигдөр боллоо. Эрдэмтэн, судлаачид, УИХ-д суудалтай нам, хувийн хэвшлийн төлөөлөл, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нар хуралдааныг өргөжүүлэн оролцож, Улаанбаатар хотын хөгжлийн төлөв, шинээр болон одоо хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бий болгох зорилгоор Туулын хурдны зам, Тойрог зам, Сэлбэ хурдны замын төслүүд, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Сэлбэ дэд төвийг байгуулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, хийн түлш ашиглан гэр хорооллын зарим айл өрхийн халаалтыг шийдвэрлэх ажлын явцыг хэлэлцлээ. Төр, хувийн хэвшлийн…
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. “Эрхэм монголчууд аа, Хүндэт нийслэлчүүд ээ, Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод туссан зорилго, зорилтоо ханган хэрэгжүүлэхийн тулд олон жил шийдэгдээгүй зангилаа асуудлуудад төвлөрч үе шаттай шийдвэрлэсээр байна. Олон жил гацсан хөгжлийн төслүүдийг гацаасны цаана улс дамнасан далд зохион байгуулалт байсаар ирсэн нь нууц биш ээ. Сүүлийн хэдэн өдөрт Бадрах Энержигийн хөрөнгө оруулалтын гэрээ, Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэлэлцэх үед…
АНУ-д төрсөн хүүхдүүдэд иргэншил олгохыг хязгаарлах тухай Ерөнхийлөгч Дональд Трампын ирэх хоёрдугаар сард хүчин төгөлдөр болох зарлигт шүүгч түр хориг тавьжээ. Тойргийн шүүгч Жон Коэнур уг зарлигийг “Үндсэн хуулийг илт зөрчсөн” гэж тодорхойлсон байна. Вашингтон, Аризона, Иллинойс, Орегон гэсэн дөрвөн муж улсаас тойргийн шүүхэд хандан зарлигийг хориглох хүсэлт гаргажээ. Түр хориг тавьснаар зарлигийн хэрэгжилтийг дараагийн шатны шүүх ажиллагаа хүртэл 14 хоногийн хугацаанд түр хойшлуулна. АНУ-д төрсөн хүүхдүүдэд шууд иргэншил олгох зарчим анх Үндсэн хуульд тусгагдаагүй байсан боловч 1868 онд Иргэний дайн дууссаны дараа боолоос чөлөөлөгдсөн иргэдийн харьяаллын асуудлыг шийдвэрлэх зорилгоор нэмж оруулжээ. Шүүгчийн шийдвэр гарсны дараа Д.Трамп давж заалдах бодолтой байгаагаа сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Түүнээс гадна тэрбээр Ерөнхийлөгчийн албан тушаалдаа орсноос хойших гурав дахь өдрөө Жон Кеннеди, Роберт Кеннеди, Мартин Лютер Кинг нарын үхэлтэй холбоотой баримт бичгүүдийг нууцын зэрэглэлээс гаргахаар шийдвэрлэжээ. Ерөнхийлөгч мөн Зууван танхимд…
Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр дэлбэрэлтэд өртсөн. Уг байрыг дахин засварлахгүйгээр нурааж, шинээр барих шаардлагатай гэсэн улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Ийнхүү 2024 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр 207 дугаар байрыг буулгах ажлын худалдан авах ажиллагааг зарласан бөгөөд өнөөдөр тендерийг нээлээ. Энэ талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны 207 дугаар байрыг буулгах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт гурван аж ахуйн нэгж үнийн санал ирүүлсэн байна. Үнэлгээний хороо хуулийн хугацаанд буюу 15 хоногт үнэлгээгээ…
Анхны Ерөнхийлөгч П.Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гадаад улсын төр, засгийн тэргүүнээс эмгэнэлийн захидал ирүүлэв Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гадаад улсын төр, засгийн тэргүүнээс эмгэнэлийн захидал ирүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, Япон Улсын Ерөнхий сайд Ишиба Шигэрү, Эстони Улсын Ерөнхийлөгч Алар Карис, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Лыөнг Гыөнг, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисулит,…
Монгол Улсын Шадар сайд, Эрчим хүчний үндэсний хорооны дарга Т.Доржханд Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ зарим улсын холбогдох албаны хүмүүстэй уулзалт, ярилцлага хийж байна. Саудын Араб Улс эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах сонирхлоо дахин илэрхийллээ Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Саудын Араб Улсын Хөрөнгө оруулалтын сайд Халид Аль-Фалитай уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сард тус улсад айлчлах үеэрээ ногоон эрчим хүчний чиглэлд хамтран ажиллах талаар ярилцсан. Талууд энэхүү яриаг дараагийн түвшинд гаргах болон бусад салбарын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Шадар сайд Т.Доржханд хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлж…
Цаг уурын байгууллагаас Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 6 аймгийн 23 сум цагаан зудын, 12 аймгийн 37 сум цагаанаар зудархуу байна. Баян-Өлгийн Сагсай, Увсын Ховд, Түргэн, Сагил, Малчин, Тэс, Зүүнговь, Хяргас, Тариалан, Улаангом, Наранбулаг, Ховдын Дарви, Завханы Тэс, Цагаанчулуут, Отгон, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Сантмаргац, Баянхонгорын Баянбулаг, Хүрээмарал, Бөмбөгөр, Галуут, Сэлэнгийн Хүдэрт цагаан зудын. Баян-Өлгийн Баяннуур, Алтай, Булган, Увсын Бөхмөрөн, Завхан, Давст, Цагаанхайрхан, Баруунтуруун, Зүүнхангай, Ховдын Булган, Ховд, Үенч, Дөргөн, Мянгад, Чандмань, Зэрэг, Алтай, Завханы Ургамал, Завханмандал, Сонгино, Баянхайрхан, Түдэвтэй, Нөмрөг, Шилүүстэй, Тэлмэн, Баянтэс, Говь-Алтайн Хөхморьт, Шарга, Баянхонгорын Бууцагаан, Жаргалант, Заг, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ (Хатгал), Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Сэлэнгийн…
Бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, саатуулаад байгаа БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльд үймээн самуун дэгдээсэн, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр үүсгэсэн хэргийг Өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг шалгах газраас прокурорын байгууллагад шилжүүлсэн тухай “Yonhap” агентлаг мэдээлжээ. Нэгдүгээр сарын 15-нд тус газар Ерөнхийлөгчийг хоёр дахь удаагийн оролдлогоор баривчилж, байцаалт явуулж эхлэхэд Юн Сог Ёль мэдүүлэг өгөхөөс татгалзсан юм. Нэгдүгээр сарын 19-нд түүнийг цагдан хорих хугацааг сунгах шийдвэрийг шүүх гаргасны дараа дахин байцаах гэж хэдэнтээ оролдсон боловч амжилтгүй болсон байна. Тус газраас бослого үймээн дэгдээсэн, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх зүйл ангиар яллах хүсэлтийг прокурорт тавьжээ. Авлигатай тэмцэх газар яллах эрхгүй боловч…