Зохиогч: Admin

Улсын Их Хурлын даргын 2024 оны 292 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Төсвийн байнгын хороо хамтран “Монгол Улсын татварын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлага” сэдвээр цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болсон. Энэ хүрээнд “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт эхний хэлэлцүүлэг өнөөдөр /2025.01.28/ Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болов. Хэлэлцүүлэгт төрийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, эл салбарын мэргэжлийн холбоод, олон улсын байгууллага болон салбарын эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 80 орчим хүн оролцлоо. Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий…

Дэлгэрэнгүй

 Европын Холбооны /ЕХ/ Гадаад хэргийн сайд нар даваа гарагт Брюссель хотод уулзах үеэрээ ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг дахин сунгахаар тохиролцжээ. Энэ тухай ЕХ-ны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого эрхэлсэн дээд төлөөлөгч Кая Каллас мэдээлсэн байна. “ЕХ-ны Гадаад хэргийн сайд нар Орост тавьсан хоригийг дахин сунгахаар дөнгөж сая тохиролцлоо. Ингэснээр дайныг санхүүжүүлэхийн тулд олж буй Москвагийн орлогыг хаасаар байх болно. Оросын тал учруулсан хохирлоо төлөх ёстой” гэж К.Каллас олон нийтийн X сүлжээнд бичжээ. ЕХ-ноос Орост тавьсан хоригийг дахин зургаан сараар сунгах эсэх нь Унгар улс уг шийдвэрт хориг тавина гэж мэдэгдсэнтэй холбоотойгоор тодорхойгүй байсан юм. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан…

Дэлгэрэнгүй

Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр ирэх хоёрдугаар сарын эхээр нутгийн зүүн хагаст хүйтэн жиндүү байдал хадгалагдах төлөвтэй байгаа бөгөөд цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн, бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд бага зэргийн цастай, салхи шуурга ихтэй байх магадлал ажиглагдаж байгаа тул хол замд гарахдаа богино…

Дэлгэрэнгүй

Японы Осака хот энэ онд болох Дэлхийн экспог угтан зочид гийчдийн ая тухтай байдлыг хангахын тулд  өнөөдрөөс эхлэн нийтийн гудамж талбайд тамхи татахыг хоригложээ. Экспо бол дэлхийн өөр өөр улс оронд таван жил тутамд зохион байгуулагддаг үзэсгэлэн бөгөөд Осакад болох “Экспо-2025”-д дэлхийн 160 орчим улс орон, бүс нутаг оролцоно. “Дэлхийн экспо дөрөвдүгээр сард эхэлнэ. Бид дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүсийг халуун дотноор угтан авахыг хүсэж байна. Тиймээс бид Осакаг утаагүй гудамжтай, аюулгүй мэдрэмж төрүүлдэг хот болгохыг эрмэлзэж байна” гэж хотын дарга Хидэюки Ёкояма нэгдүгээр сарын эхээр мэдэгджээ. Өмнө нь төмөр замын Осака буудал орчмын зургаан бүсэд тамхи татахыг хориглоод байсан бол өнөөдрөөс хот даяар бүхэлд нь хориглож эхэлсэн бөгөөд уг хоригийг зөрчсөн хүмүүсийг 1000 иен буюу 6.40 ам.доллараар торгоно. Орон нутгийн зохицуулалтуудаар дамжуулан Японы ихэнх газарт алхаж явахдаа тамхи татахыг хэдийн хориглосон…

Дэлгэрэнгүй

 УИХ-ын гишүүн асан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Ж.Мөнхбатыг нүүрсний хулгайн хэрэгт холбогдон шалгагдаж байх үедээ оргон зайлсан гэж үзэн, эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж эхэлсэн талаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Гансүлд сэтгүүлчдэд мэдээллээ. Ж.Мөнхбат АТГ-т шалгагдаж байх үеэрээ буюу 2023 оны 10 дугаар сард эрүүл мэндийн гэх шалтгаанаар Монголын хилээр гарч явсан бөгөөд одоо хүртэл ирээгүй байгаа аж. Д.Дорж

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Нэгдсэн хуралдааны явцад болон түүний өмнө, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагаа, шүүгч нарт холбогдуулан тодорхой нэр хаяггүйгээр нийтэд нь хамаатуулан, гэмт хэргийн шинжтэй ноцтой агуулга бүхий мэдээллийг удаа дараа хийж, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудаас гаргасан шийдвэрийг хүн, хуулийн этгээдийн гаргасан нэхэмжлэлд үндэслэн хянадаг захиргааны хэргийн шүүхийн нэр хүндэд илтэд сөргөөр нөлөөлөх бодит үнэнд нийцэхгүй, ташаа мэдээллийг Улсын Их Хурлын гишүүд болон олон нийтэд түгээж байгаад дараах залруулгыг гаргах нь зүйтэй гэж үзлээ. Захиргааны хэргийн шүүх “газар олгох” эрх мэдэл…

Дэлгэрэнгүй

Нисгэгчгүй нисэх хэрэгслийн спортыг хөгжүүлэх, дроны үйлдвэрлэл, технологийг аюулгүй байдал, хөдөө аж ахуй, нийгмийн бусад салбарт эрчимтэй нэвтрүүлэх бүх талын үйл ажиллагааг дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор Монгол Улсад анх удаа “Дронкон” нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2025 оны 01 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Буянт-Ухаа” спорт цогцолборт болсон мэргэжлийн төрлийн шигшээ тоглолтыг үзэж, шилдэг оролцогчдод шагнал гардуулав. Тэрбээр хэлсэн үгэндээ, дэлхий дахинд нисгэгчгүй нисэх хэрэгслийн технологи асар хурдацтай хөгжиж, түүний хэрэглээ эдийн засаг, батлан хамгаалах, гамшигтай тэмцэх зэрэг бүхий л салбарын үйл ажиллагаанд…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын даргын 2024 оны 110 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Эрүүл мэндийн яам, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар хамтран “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Тус зөвлөгөөн энэ сарын 27, 28-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд тамхин бүтээгдэхүүний хэрэглээний эрүүл мэндэд үзүүлж буй хор нөлөөг бууруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, эрх зүйн орчныг сайжруулахад чиглэж байна. Хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг нээн Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг үг хэллээ. Тэрбээр, 2017 онд “Тамхины хяналтын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулж, ахиц дэвшилтэй байсан ч хууль, эрх зүйн орчныг илүү сайжруулах шаардлага бий. Өсвөр насны 13-17 насны…

Дэлгэрэнгүй

Цахилгааны төлбөр өндөр гарч байна гэсэн хэрэглэгчдийн гомдол, саналын мөрөөр Эрчим хүчний зохицуулах хороо, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн хамтарсан ажлын хэсэг Нийслэлийн зургаан дүүрэгт ажиллаж байна. Ажлын хэсэг нь дулаанаа цахилгаанаар шийдсэн хэрэглэгчдийн байшин сууц, гэрийн дулаан алдагдлыг хэмжиж, дулаан алдагдлыг багасгах, хоёр тарифт тоолуураас гурван тариф руу шилжих, оргил ачааллын цагууд (17.00-21.00)-д өндөр зарцуулалттай цахилгаан хэрэгслийн хэрэглээг хэмнэж, тохируулснаар төлбөрөө 30 болон түүнээс дээш хувиар бууруулах боломж байгаа талаар хэрэглэгчдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээллийг газар дээр нь өгч байгаа юм. УБЦТС

Дэлгэрэнгүй

Маргааш бүх шатны сургуулиудын хичээл эхэлнэ. Хөл хөдөлгөөн ч эрс өсдөг. Үүнийг дагаад хүүхэд багачуудын хувьд эрсдэл үүсдэг. Тэр бол замын хөдөлгөөн юм. Хороолол, сургуулийн орчинд ямар хурдтай явахыг замын хөдөлгөөний дүрэмд тов тодорхой заагаад өгчихсөн байхад дүрэмгүй, балмад жолооч нар огт биелүүлдэггүй. Үүнээс болоод осол аваар их гардаг! Таны,  миний, бидний үр хүүхдэд аюул занал учирдаг. Зарим сургуулийн хашаа руу машин чөлөөтэй орж, гардаг нь бяцхан хүүхдүүдийн хувьд бас л нэг томоохон эрсдэл! Сургуулийн захиргаа нь анзаарч тоодоггүй бололтой. Тээврийн цагдаа ч, “shcool police” хийж байгаа эцэг, эхчүүд ч үүнд анхаарлаа хандуулмаар байна! Д.Дорж

Дэлгэрэнгүй