Зохиогч: Admin

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, Эрхэм монголчууд аа, Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Өнгөрснийг дүгнэж, эдийн засгийн тусгаар тогтнол, их бүтээн байгуулалтыг өрнүүлэх зорилго бүхий “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг улс төрийн намууд зөвшилцөж, эрдэмтэн судлаачидтайгаа хамтран боловсруулж, Монгол Улсын Их Хурал баталсан билээ. Бодлого, засаглал тогтворгүй, эрх зүйн орчин ойлгомжгүй, хөрөнгө оруулагчдад хэлсэндээ хүрдэггүй, том төслүүдээ улс төржин гацаадаг гэсэн нэршил “Монголын за андгай буй заа” хэмээн ирсэн та бидний язгуурын философиос нэлээдгүй зөрсөн нь нууц биш юм. Сайтар судалсны үндсэн дээр улс…

Дэлгэрэнгүй

2025 оноос Эхийн алдар нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянган төгрөг олгож байсныг 400 мянга, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгож байсныг 200 мянган төгрөг боллоо. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдээ дэмжих бодлогын нэг хэлбэр нь “Алдарт эх”-ийн одон, үүнийг дагалдах мөнгөн дэмжлэг юм. Цаашид нийгмийн хамгааллын үйлчилгээгээ сайжруулж, оновчтой, үр дүнтэй байлгахад анхаарч ажиллана гэж ГБХНХ-ын яам мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.12.26) нэгдсэн хуралдаан гишүүдийн 56.3 хувийн ирцтэйгээр, 10 цаг 07 минутад эхэлж, есөн асуудал хэлэлцэхээр тогтлоо. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасны дагуу Улсын Их Хурлын дарга өргөн мэдүүлсэн төслүүдийн талаар мэдээлж, тэдгээрийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог тогтоож, нэгдсэн хуралдаанд мэдээлсэн. Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасны дагуу Засгийн газрын хуралдааны шийдвэрийг үндэслэн Ерөнхий сайд үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд бичгээр хүсэлт тавьсны дагуу…

Дэлгэрэнгүй

Ромын католик шашны тэргүүн хамба Франциск Христийн мэндэлсний баярын өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэхдээ, 2022 оны хоёрдугаар сард эхэлж олон мянган хүний амийг авч одсон дайныг дуусгахын тулд хэлэлцээ хийхийг Украин, Орос улсуудад уриалав. Тэрбээр Христийн мэндэлсний баярыг тохиолдуулан дэвшүүлсэн “Urbi et Orbi” мэндчилгээндээ, Украины мөргөлдөөнийг онцгойлон дурдаж “хэлэлцээ хийх үүд хаалгыг нээх зориг”-той байхыг уриаллаа. Пап Франциск Гэгээн Петрийн сүмийн төв тагтан дээрээс сүмийн талбайд цугласан олон мянган сүсэгтэнд хандан хэлэхдээ “Дайны хөлд нэрвэгдсэн Украинд буун дуу зогсох болтугай!” хэмээв. Мөн “шударга бөгөөд бат бөх энх тайван тогтоохын тулд яриа хэлэлцээ, уулзалт хийх эхлэлийг тавихыг” уриаллаа. 2013 онд Ромын католик шашны…

Дэлгэрэнгүй

“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй

Цэргийн дүрэмт хувцастай, өндөр чилгэр өвгөн манай редакц дээр ирлээ. Энэ хүн бол Чингэлтэй дүүргийн тэргүүний ахмадын нэг, Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны ОУХМ, бэлтгэл хошууч Чулууны Цогоо юм. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Байлдааны гавьяаны одон, Байлдааны медаль зэрэг одон медалиар шагнагдаж байжээ. -Манай сонины уншигчдад өөрийгөө танилцуулна уу? -Миний бие Хилийн цэргийн албанаас ажил, амьдралын гараагаа эхэлсэн хүн. Батлан хамгаалах яамны барилгын анги салбарт салаа, салбар, тусгай салааны захирагчаар ажиллаж байсан. Батлан хамгаалах яамны анги салбарт ажиллаж байсан минь их зүйлд сургарсан. Дархан, Эрдэнэт, Улаанбаатар, Өмнөговь аймгуудад барилгын их бүтээн байгуулалтын ажилд оролцож явснаараа бахархдаг. -Анх хэдэн…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” болон Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд тус тус өргөн барилаа. Энэхүү хоёр төсөл нь УИХ-ын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028  оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан 14 мега төсөлд багтаж буй юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар болон…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.25) Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслийг Э.Батшугар гишүүн өргөн мэдүүллээ. Эдийн засгийн өсөлт, хүн амын насны бүтэц, аж ахуй нэгжийн үйл ажиллагааны цар хүрээнд нийцсэн банк, санхүүгийн салбарын бүтээгдэхүүн үйлчилгээг их өгөгдөл, тоон мэдээлэл болон зээлийн мэдээллийн санд буй мэдээлэлд үндэслэж гаргах учиртай. Харин манай улсад зээлдэгчийн зээлжих чадварт үнэлгээ хийх онооны аргалчлалыг эрх бүхий байгууллагаар батлуулах зохицуулалт байхгүй байна. Харин зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтоох асуудлыг эрх бүхий байгууллагаас баталдаг болсноор үнэлгээнд суурилсан банк, санхүүгийн үйлчилгээ нэвтрүүлэх боломж бүрдэнэ гэдгийг…

Дэлгэрэнгүй

Ил захидал       Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Танаа  Монгол Улсын Үндсэн хуулийн 16-ийн 12-т “Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй” гэж заасныг үндэс болгон Монгол Улсын иргэн, эмч Ж.Хатанбаатар миний бие Монгол Улсын төрийн тэргүүн танд хандаж, дахин ил захидал илгээж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 1-ийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан. Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болсон хууль дээдлэх ёсыг Улаанбаатар хотын дарга болон түүний дор ажиллаж байгаа нэр бүхий албан тушаалтнууд уландаа гишгэж байна. Монгол Улсын Их…

Дэлгэрэнгүй

Чингэлтэй дүүрэгт 2022 оноос “Ногоон бүс” төслийг хэрэгжүүлэн Монгол Улсын телехяналтын тоног төхөөрөмжийн (MNS6423:2019) стандартыг хангасан 4 мегапиксел үзүүлэлттэй 145 ширхэг камерыг анх 61 цэгт байршуулснаас хойш өнөөдрийг хүртэл нийт 2539 камерыг 21 хороонд байршуулаад байсан юм. Тэгвэл тус дүүргийн 17 дугаар хорооны 30 цэгт 125 ширхэг камерыг байршуулах ажил дуусаж, Телехяналтын нэгдсэн камерын төвд холбожээ. Энэ талаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул “Дүүргийн 17 дугаар хорооны хэсгүүдэд камер суурилуулах ажил дууссан. Ирэх онд үлдсэн 18, 23 дугаар хороог камержуулснаар дүүргийн 24 хороо бүгд хяналтын камертай бүс болж байна. Ингэснээр Чингэлтэй дүүргийн Телехяналтын нэгдсэн камерын төвтэй холбогдон дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбай, гудамжийг хянаж, гэмт хэрэг зөрчлийн урьдчилан…

Дэлгэрэнгүй