Хэрэв Ираны эрх баригчид цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцээ хийхийг зөвшөөрөхгүй бол тус улсыг бөмбөгдөнө гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ “хэрэв Ираны эрх баригчид хэлэлцээ хийхгүй бол тэдний хэзээ ч харж байгаагүй бөмбөгдөлтийг эхлүүлнэ” гэсэн байна. Ираны тал Д.Трампад илгээсэн хариу захидалдаа цөмийн хөтөлбөрийн асуудлаар шууд хэлэлцээ хийхээс татгалзаж, зуучлагчаар дамжуулан яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн тухай Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан өмнө нь мэдэгджээ. Ираны цөмийн хөтөлбөрийн эсрэг авах арга хэмжээний боломжит бүх хувилбарыг судалж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Майк Уолц хоёрдугаар сарын 23-ны өдөр мэдэгдэж байв. Харин Д.Трамп “Иран цөмийн…
Зохиогч: Admin
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 03 дугаар сарын 24-30-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 67 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 903 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 23 хэргийг шүүхэд шилжүүлэх, 18 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 9 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 851 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 7 мэдэгдэл бичиж…
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлт, худалдан авах ажиллагааны явц, “Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хийж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүдийн ТЭЗҮ-г боловсруулах ажлын явц, авто зогсоолын нэгдсэн бодлого, үйлдвэрлэл, технологийн паркуудад тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэв. Хуралдааны эхэнд НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өмнөх шуурхай хуралдааны үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав. Гуравдугаар сарын 6 болон 17-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөр нийт 58 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 88.8 хувьтай байна. Нийт 58 үүрэг даалгавраас хангалтгүй буюу 30 хувьтай үргэлжилж буй 3 үүрэг даалгавар байгаа бол эрчимжүүлэх шаардлагатай 9 үүрэг даалгавар байгааг хэлж байв. Өнөөдрийн нийслэлийн…
Ой , хээрийн гал түймрийн эрсдэлийн үнэлгээгээр нийслэлийн ногоон бүс “маш өндөр”, “өндөр” зэрэгтэй байгааг Цаг, уур орчны шинжилгээний газраас мэдээлж байна. Эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” А/373 тоот захирамжаар нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялаг ашиглах, аялал зугаалга, ууланд алхах, төгсөлтийн баярын арга хэмжээ зохион байгуулах, ил гал гаргахыг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдөр, 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хориглолоо. Он гарсаар нийслэлийн хэмжээнд иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй шар өвсний гал түймрийн 32…
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн жил бүрийн эхний улиралд багтаан Хууль зүйн байнгын хороонд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүргүүлэхээр заасан. Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатарт өнөөдөр /2025.03.28/ өнгөрсөн оны үйл ажиллагааныхаа тайланг хүлээлгэн өгч, тулгамдаж буй асуудлын хүрээнд санал солилцлоо. Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Цогтбаатар “Тайланд тусгасан асуудлын хүрээнд хуулийн хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаа нь чухал байна. Төр иргэнээ хамгаалах үүрэгтэй. Үүнд бид анхаарч, гадны сайн туршлагуудаас нэвтрүүлэх хэрэгтэй юм” гэв.…
Ажил хийхийн тулд, мега төслүүдийг хөдөлгөхийн тулд АН засгаас гарч болохгүй гэдэг байр суурийг АН-ын дарга Лу.Гантөмөр туйлын тодорхой илэрхийлсэн. Хэдийгээр сөрөг хүчнээ үүргээ гүйцэтгэх ёстой гэдэг хатуу үзэлтэй хүмүүс тус намд байгаа ч Лу.Гантөмөр чихээ бөглөөд л зүтгээд байгаа. Тэгвэл ХҮН-ын хувьд засгаас гарах хүсэлгүй байгааг Т.Доржханд дарга нь тодорхой хэллээ. Шалтгаан нь Лу.Гантөмөрийнхтэй ижил. Т.Доржханд “Дэлхийд бүх зүйл 1945 оноос өмнөх нөхцөл рүүгээ орж байна. Өөрөөр хэлбэл хоорондоо худалдаа хийдэггүй, зорчдоггүй, тариф, татвараар өрсөлддөг гэх мэтээр. Ийм үед нээлттэй жижиг эдийн засаг хамгийн их хохирдог. Тэгэхээр маш их амаргүй цаг үед Монгол Улс орж ирчихээд байна. Ийм үед…
УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентын анхны хаврын чуулган нээлтээ хийх үед УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар 2024 оны 10-р сарын 01-нээс эхэлж, 2025 оны 1 дүгээр сарын 24 хүртэл үргэлжилсэн намрын чуулганы хуралдааныг таслалтаараа тэргүүлсэн УИХ-ын гишүүн Х.Баттулгад сануулж, цалинг нь хасах замаар хариуцлага тооцох тухай өгүүлж байсан билээ. Тэгвэл түүнд цалингийн 20 хувийг гурван сараар хасах арга хэмжээ авахаар төлөвлөжээ. sonin.mn
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг танилцуулж УИХ-ын чуулганд үг хэллээ. Бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, Монгол Улсын Их хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн дагуу Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг тоймлон танилцуулъя. Хэвлэмэл байдлаар дэлгэрэнгүй тайлан тараагдаж, Засгийн…
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2025.03.28) өргөн мэдүүллээ. Одоогийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүнийг спот, форвард гэрээний дагуу биржээр дамжуулан арилжиж байгаа бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 43 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг нийт 17.07 их наяд төгрөгөөр арилжаалжээ. Гэсэн хэдий ч эрх зүйн зохицуулалт хоорондын уялдаагүй байдлын улмаас уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан арилжаалах үйл ажиллагаа зогсонги байдалд орох, биржийн арилжаанд оролцогч аж ахуйн нэгжүүдийн орлогыг хязгаарлах, Үндэсний баялгийн санг…
Өмнөд Солонгост дэгдээд буй ой хээрийн түймрийн улмаас амиа алдагсдын тоо 26-д хүрчээ. Хүчтэй салхи, хуурай цаг агаарын улмаас газар авсаар байгаа түймэр долоон мужийг бүхэлд нь хамарч 31,000 гаруй га ой мод, байшин, сүм хийд, үйлдвэр зэрэг нийт 257 барилга байгууламж сүйджээ. Түймрийн улмаас 19 хүн шархдаж, 27 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Түймэр гарснаас хойш нийт 27.079 хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Өдрийн сонин.