Зохиогч: Admin

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааг шалган судлах, хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд өнөөдөр (2024.12.18) тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа ахалж байгаа бөгөөд “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн технологид стандартын болон горимын алдаа гарсан эсэхийг нягтлан шалгах чиг үүрэгтэйг тэрбээр танилцуулав. Ажлын хэсэг 11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсанаас өнөөдөр тус үйлдвэрийн үйл ажиллагаатай Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа, М.Энхцэцэг, Б.Уянга, Д.Энхтүвшин, М.Бадамсүрэн, мөн ажлын хэсгийн ахлагч Д.Энхтуяа нар танилцав. “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, борлуулалт, санхүүгийн байдал болон технологийн талаар гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр, ерөнхий инженер Ц.Алтансүх, Санхүү,…

Дэлгэрэнгүй

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасан. Хуулийн дагуу Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Тус тогтоолоор нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэврийг хэмжээг зургаан хувиар тус тус нэмэгдүүлж, батлагдсан төсвийн хүрээнд тооцож олгохыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгаланд даалгалаа. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 689,000 (зургаан зуун наян есөн мянга) төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 18-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.   Хот, суурин газрын агаарын чанар болон дотоод орчны агаарын чанарыг хянах, үнэлэхэд чиглэсэн “Агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага MNS4585:2016” стандартыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн хүрээнд, “Сайжруулсан хатуу түлшний техникийн ерөнхий шаардлага MNS5679:2022” стандартыг холбогдох хуулийн хүрээнд тус тус шинэчлэн батлуулж, хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайд, Эрчим хүчний сайд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нарт даалгалаа. Мөн тус хуралдаанаар агаарын чанарыг сайжруулах бүсэд бүх төрлийн хийн түлшний халаалттай айл, өрхүүдэд олгох хийн түлшний үнийн урамшууллын хэлбэр, хувь хэмжээг…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2024.12.17) хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Уянгын хүсэлтийн дагуу үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын явцын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нарын мэдээллийг сонслоо. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг тус яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж танилцуулсан юм. Тэрбээр хөнгөн үйлдвэрийн салбарт 343 үйлдвэр, 1700 гаруй жижиг цех үйл ажиллагаа явуулж, эдгээрт нийт 45800 хүн ажиллаж буйг болон хүнсний 978 үйлдвэр, цех ажиллаж байгааг танилцуулаад, “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК, “Монэксалл” ХХК-д үйлдвэр технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай олгосон талаар тодорхой дурдав. “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК бол нийслэлийн өмчит хаалттай хувьцаат компани бөгөөд Эмээлт үйлдвэр…

Дэлгэрэнгүй

Улаанбаатарын утаагаар УИХ сонсгол хийнэ. Тийм эрх зүйн үндэслэл бүрдсэн. Улаанбаатарын утааны сонсголыг зохион байгуулах талаар иргэн Б.Мөнгөнхишиг нийтийн өргөдлийн “Д-Өргөдөл” цахим системд 2024 оны арваннэгдүгээр сарын 25-нд өргөдөл санаачилж, иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн. Дэмжиж санал өгсөн иргэдийн тоо энэ сарын 6 гэхэд 70 мянга давсан. Тиймээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Улаанбаатарын утааны сонсголыг зохион байгуулах ажлыг БОХААБХ-нд даалгасан. Энэ дагуу “…Сонсголыг хэн удирдаж, ямар чиг баримжаатай хийх вэ” гэдгийг маргаашийн БОХАА-н Байнгын хороогоор ярьж эхлэх төлөвтэй байна. Түүгээр сонсголын товыг тогтооно. Тэгэхээр тус сонсгол болох нь нэгэнт тодорхой болсон гэсэн үг. Харин сонсголыг хэн даргалах нь одоогоор тодорхойгүй байгаа…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, электрон тамхитай холбоотой асуудлаар санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр (2024.12.17) хуралдаж, тамхи, тамхин бүтээгдэхүүний татварын талаар Сангийн яам, Гаалийн төв лабораторийн мэдээллийг сонслоо. Өнөөдрийн байдлаар дэлхийн 132 улс электрон тамхины хэрэглээг хуулиар зохицуулдаг, 32 улс хориглодог бол 48 улс онцгой албан татвар ногдуулдаг тухай Сангийн яамны мэдээлэлд дурдсан байна. Мөн улс орнууд электрон тамхинд шингэний хэмжээ, түүнд агуулагдсан никотин болон бүтээгдэхүүний тоо хэмжээг харгалзан татвар ногдуулж байгаа юм. Мөн татварын хэмжээг тогтмол болон холимог хэмжигдэхүүнээр тогтоодог байна. Тус…

Дэлгэрэнгүй

Жилийн эцэс болж байгаатай холбогдуулан гүний болон гаалийн хяналтын бүс дээр импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнд хийх бүрдүүлэлт удааширж байгаа талаарх мэдээлэл Гаалийн ерөнхий газарт ихээр ирэх болжээ. Тиймээс Гаалийн ерөнхий газрын зүгээс хилийн болон гүний гаалийн байгууллагын гаалийн хяналтын бүсүүдийн ажиллах цагийн хуваарийг уртасгах шийдвэр гаргасан байна. Тодруулбал, Улаанбаатар хот дахь гаалийн газарт харьяалагдах Амгалан, Техник импорт, АБТЭМА, Интердесижн гэх хяналтын бүсүүдийг он дуустал ажлын өдөр 09:00-20:00, амралтын өдөр 11:00-16:00 цаг хүртэл ажиллуулахаар болжээ. Тиймээс иргэд, ААН, гадаад худалдаа эрхлэгч та бүхэн дээрх гаалийн хяналтын бүсүүдээр ажлын өдөр 20:00 цаг хүртэл, амралтын өдөр 16:00 цаг хүртэл үйлчлүүлж, санал…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, Эрүүл мэндийн яамнаас хамтран зохион байгуулж буй “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” үндэсний зөвлөгөөн өнөөдөр (2024.12.17) Төрийн ордонд болж байна. Үндэсний зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар үг хэлэв. “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар дүгнэн хэлэлцэж, цаашдын зорилтыг тодорхойлохоор энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж буйг тэмдэглэв. ДЭМБ-ын судалгаагаар дэлхийн найман хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байгаа талаарх тоон мэдээллийг дурдаад хүний сэтгэл…

Дэлгэрэнгүй

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барьж байгуулах төслийг хэрэгжүүлж буй. Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарны зам болон Их хүрээний гудамжны уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулахаар төлөвлөж, зураг төсөл, барилга угсралтын ажлыг эхлүүлсэн бөгөөд эхний ээлж буюу Сонгинохайрхан дүүргийн Таван шарын нүхэн гарцыг өнгөрсөн 9 дүгээр сард ашиглалтанд оруулсан. Дараагийн төслүүдийн ажлын явц, хэрэгжилтийн талаар “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах НТХН”-ийн авто замын инженер М.Золбоогоос тодрууллаа. -Авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн мега төслүүдийг хэрэгжүүлэхэд хамгийн их тулгамддаг асуудал нь…

Дэлгэрэнгүй

Өвгөн би хөл муутай болохоор тэр бүр нийтийн тээвэрт суудаггүй. Үр хүүхдүүдийнхээ авч өгсөн унаагаар хөл дүүжилдэг. Өчигдөр очих газар маань зогсоол муутай болохоор автобусанд суулаа. Хүн ихтэй гэж жигтэйхэн. Суучихмаар байсан ч унтсан дүр үзүүлсэн, утаа шагайсан залуучуудаас хэн нь ч босч өгсөнгүй. “Биднийг бага байхад хүүхдүүд өөрсдөө л босоод өгдөг байсан юм даа” гэсэн ухааны юм бодоод зогсож явтал дараагийн буудлаас 60-тай биш, 70-тай ч биш, бүр 80 орчим насны эмгэн орж ирэв. Хөөрхий автобусны суудлаас байдгаараа чангайна. Нөгөө хүүхдүүд мөн л боссонгүй. Үүнийг ажигласан 50 гаруй насны эр 25 орчим насны залуухан бүсгүйд “Энэ хүнд босоод өгөөч”…

Дэлгэрэнгүй