АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаяр “Санаа зоволтгүй. АН туйлын эв нэгдэлтэйгээр сонгуульд орох гэж байна” хэмээн мэдэгдсэн. Гэтэл яг ачир дээрээ байдал тийм биш байгаа юм. АН-ын гишүүн И.Цэрэнбат, Х.Алтанхуяг гэх мэтийн “эсэргүүнүүд” Л.Гантөмөрийн эсрэг хөдөлгөөн өрнүүлээд удаж байгаа. Тэд Дээд шүүх Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэж авсан өдрөөс хойш л түүнийг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлж ирсэн гэхэд болно. Бүр Боловсролын зээлийн сангийн зэрэг хэргүүдээр нь Л.Гантөмөрт хилийн хориг тавих ёстой гэж удаа дараа мэдэгдээд байгаа. Өмнөх баасан гарагт л гэхэд тэд дахин хэвлэлийн бага хурал зарлаж “АН сөрөг хүчний байр сууриа хадгалж чадахгүй байна. Л.Гантөмөр МАН-ын даргын суганы үс шиг…
Зохиогч: Admin
МАН-ын Бага хурал өнгөрсөн бямба гарагт боллоо. Түүгээр УИХ-ын 2024 оны сонгуультай холбоотой хэд хэдэн асуудал шийджээ. Хамгийн эхнийх нь тус намын уг сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж баталсан байна. МАН-ынхан 2023 оны наймдугаар сард иргэд, олон нийтээс мөрийн хөтөлбөртөө санал авах ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсэг бүх аймаг сумд, нийслэл дүүргүүд дэх иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоодоос цахимаар, цаасан хэлбэрээр, мөн биечлэн уулзалт, хэлэлцүүлгүүд хийж нийт 40 гаруй мянган саналыг авчээ. Тэдгээрийг нэгтгээд УИХ-ын 2024 оны сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө багцалжээ. Ер нь бол найман жилийн туршид засгийн эрхийг барьж буй МАН-ынханд энэ сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулах, батлах…
Фейсбүүкчид ээ, жиргээчид ээ! Эхлээд юмны учрыг олж байж дараа нь хүний мууг үзэх ажлаа хий! Учир шалтгааныг нь түй ч мэдэхгүй байж юм л бол гар утсаа гаргаж зураг дараад олон нийтэд цацахаа яарах юм. Юм л бол үнэн, худал нь батлагдаагүй постыг сэвж бусдыг хохирооно! Та нарын лайк цуглуулах дон хэчнээн хүмүүсийг хохироож байгааг ойлгох ухамсар байна уу? Өөрөө л кайф авч, нэр хүнд олж байвал хүний асуудал огт хамаагүй гэдэг дэндүү увайгүй үзэл бодолтой болжээ. Хүний нэр төр амьдрал, хувь заяатай нь холбоотой байдаг юм! Хувь тавилан тоглоом юм уу?! Сошиалын орон зайн түрэлтийг дагаад хүний мөс…
Маргааш III/26-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Нөгөөдөр буюу 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -22-27 градус, өдөртөө -5-10 градус, уулархаг нутгуудаар шөнөдөө -13-18 градус, өдөртөө 0-5 градус байна. /ОБЕГ/
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гуравдугаар сарын 23-ны 02:43 цагийн үед “АТМ буюу банкны бэлэн мөнгө авах автомат машин эвдсэн” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тэгвэл энэ үйлдлийг өмнө нь нэг удаагийн ял шийтгэлтэй, 25 настай, эрэгтэй “О” гэгч үйлдсэн болохыг олж тогтоон, баривчилжээ. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэж ЦЕГ мэдээллээ.
Терроpиcт халдлагын улмаас шархадсан хүмүүст яаралтай цус сэлбэх шаардлагатайг Москвагийн иргэд ойлгож байгаа учир олноороо Цусны төвд очиж цусаа өгч байгаа аж. Тухайлбал, Москва хот дахь Гавриловын Цусны төв 2024 оны 03 дугаар сарын 23-ны 08.00 цагаас хойш аль хэдийн 500 гаруй донор хүлээн авсан талаар сайн дурын ажилтан Анастасия Кришталева РИА Новости агентлагт ярьжээ. Тус төв урт оочерыг үл харгалзан цусаа өгөхөөр ирсэн сүүлийн хүнийг хүртэл ажиллах болно гэж мэдэгджээ. Гавриловын Цусны төвийн цус авах стандарт цагийн хуваарь Москвагийн цагаар 08.00-13.00 цагийн хооронд байдаг аж. Д.Лхагва
Цаг агаар огцом дулаарч буйтай холбоотойгоор шар усны үерийн эрсдэл нэмэгдэж, цас мөс хайлан ус их хэмжээгээр тогтож байна. Тодруулбал, Тахилт, Яармаг Хонхор, Дарь-Эх зэрэг нийслэлийн арав орчим байршилд цас мөс хайлан ус тогтож, зарим байршилд айл өрхүүд тодорхой хэмжээгээр усанд автаад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн байгууллагуудын 400 орчим албан хаагч тухайн байршлуудад шуурхай арга хэмжээ аван ажиллаж байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн замд тогтсон усыг Геодези, усны барилга, байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газар, УБЗАА болон Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс нийт 25 албан хаагч зургаан машин техник, дөрвөн помптойгоор сорууллаа. Авто замд тогтсон 54…
МАН-ын Бага хурлын III хуралдаан Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Хуралдааны явцын талаар МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “Бага хуралд намын Их Хурлаас сонгогдсон 479 гишүүн бүртгэлтэй. Тэдний 80 гаруй хувийн ирцтэйгээр хурал үргэлжилж байна. Өнөөдөр болж буй Бага хурлын III хуралдаанаар Монгол Ардын Нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох, нэр дэвшүүлэх журам батлах, мөн ирэх сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж батлахаар төлөвлөсөн. Одоогоор Намын даргын 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийн талаар улс төрийн илтгэл тавьсантай холбогдуулан Бага хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. МАН-ын Удирдах зөвлөлөөс сонгуулийн бэлтгэл ажлыг хангах,…
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэл илэрхийллээ. Тус эмгэнэлд “Москва хотын “Крокус Сити Холл” концертын танхимд гэмт этгээдүүд зэвсэглэн халдаж, алан хядах үйл ажиллагаа явуулснаар гэм зэмгүй олон арван энгийн иргэд харамсалтайгаар амь үрэгдэж, шархадсанд Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Монгол Улс энэхүү балмад алан хядах гэмт үйл ажиллагаанд гүнээ харамсаж байгаа бөгөөд энэ амаргүй цаг үед Оросын ард түмэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлж байна. Амь үрэгдсэн иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу” гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хорооны нутагт дэвсгэрт олон хүн угаартсан байдалтай нас барсан байна. Урьдчилсан байдлаар найз нөхдийн холбоотой 29-55 насны 10 иргэн нэг дор угаартсан шинжтэй нас барсан, яндангийн хаалт бүрэн хаасан, утаа мэдрэгчгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд ард иргэдэд угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, утаа мэдрэгч суурилуулж, түүний хэвийн үйл ажиллагааг тогтмол шалгах, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлаа сайтар шалгаж, хаалтыг бүрэн хаахгүй байх, орой унтахдаа галлагаа хийсэн тохиолдолд зуухны хэсгээр утаа алдаж буй эсэхийг шалгаж байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна гэж цагдаагийн байгууллага анхаарууллаа.