Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Дөрвөлжингийн-Энгэр” гэдэг газар хээрийн гал түймэр гарсан гдуудлага өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 29-ний 13:17 цагт ирсэн. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 17:40 цагт цурамд оруулан 20:33 цагт бүрэн унтраалаа. Түймэрт урьдчилсан байдлаар гал түймэрт хээрийн 1200 га талбай өртөж шатсан байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хаврын хуурайшилтын өдрүүд үргэлжлэх тул ой, хээрт явахдаа сонор сэрэмжтэй байж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг анхааруулж байна.
Зохиогч: Admin
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаанаар Багахангай дүүрэгт орон сууцны төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай, Сонгуулийн тойрог батлуулж, мандат хуваарилах тухай, “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийг татан буулгах, Нийслэл үнэт цаас гаргах, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн арьс шир, ноос боловсруулах үйлдвэрлэлийн бүсийн ТЭЗҮ батлах зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг нийслэл гадаад үнэт цаас гаргах тухай асуудлыг танилцууллаа. Гэр хорооллын сэргэлтийн хүрээнд Сэлбэ дэд төв буюу Чингэлтэй дүүргийн 14,18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороог орон сууцжуулах ажлын ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Тодруулбал, эхний…
Өмгөөлөгч Г.Батбаяр машиндаа нас барсан байдалтай олдож, шалгалтын ажил үргэлжилж байна. Хүмүүс ч энэ хэргийн хүрээнд өөр өөрсдийнхөө таамгийг дэвшүүлж, нийгмийн сүлжээнд янз бүрийн зүйл биччихээж байна. Өнөөдөр иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл гэх С.Чимгээ, Ш.Түвдэнбалжир нар хэвлэлийн бага хурал хийж “Өмгөөлөгч Г.Батбаярын нас барсан хэрэгт Засгийн Газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, Туг.мн сайтын н.Ариунтуул, Зариг.мн сайтын Н.Өнөрцэцэг. Энэ хүмүүс хамгийн их нөлөөлсөн. Үүнийг Монголын ард түмэн мэдэх ёстой. Яагаад гэвэл бурхан болооч надад хоногштол хэлсэн зүйл нь надад маш их дарамт шахалт ирж байна. Мөрдөн байцаах албаны байцаагч н.Батцэрэн гэдэг хүн аймшигтай эрүүдэн шүүж байна гэж хэлсэн. Ардчилсан нийгэмд хүнийг…
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүд энэ сарын 27-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр дэх “Ахмад настны үндэсний төв”-д ажиллаж, 182 орчим ахмад настанд эрүүл мэндийн үзлэг оношилгоо, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, сэтгэл зүйн зөвлөгөө, сувилахуйн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүллээ. Тухайлбал тус төвд асруулж буй хэвтрийн болон байнгын асаргаа сувилгаа шаардлагатай ахмад настнуудыг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, сэтгэл зүйн зөвлөгөө өгч, холголт цооролтоос сэргийлэх, бүтэн биеийн болон хэсэгчилсэн угаалга, шээлгүүр солих зэрэг сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. Түүнчлэн улсын асрамжинд буй ахмад настнуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс гадна сэтгэлийн дэм өгөх зорилгоор…
“Сураггүй болчихлоо” гэж зарлагдаад байсан өмгөөлөгч Б өнгөрсөн долоо хоногт нас барсан байдалтай олдсон. Түүний нас барсантай холбоотой нийтийн сүлжээ, эх сурвалжууд янз бүрээр мэдээлж байна. Цагдаагийн байгууллага Цагдаагийн байгууллага энэ талаар “Иргэн Н-аас өөрийн төрсөн ах Б-ыг оршин суух хаягандаа ирээгүй тул эрэн сурвалжлуулах талаар Цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны 19:20 цагийн үед гаргасан. Өргөдлийн дагуу Цагдаагийн байгууллагаас тухайн иргэнийг олж тогтоох чиглэлээр шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулахад Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Богд хаан” амралтын газрын автомашины зогсоолд байрлуулсан автомашинд нас барсан байдалтай олдсон. Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна” гэж мэдээлсэн.…
Автобус дүүрэн хүн. Ихэнх суудлыг дунд сургуулийн сурагчид болон оюутнууд эзэлжээ. 60 хувь нь охидууд. Махлагдуу настай эмэгтэй “Хөл өвдөөд зогсож явж чадахгүй юм. Энэ хүүхдүүд босч өгөхгүй нь ээ” гэж аргаа барсан янзтай өгүүлэв. Нөгөө охидын хэн нь ч босч өгсөнгүй. Би аргаа бараад “Наад настай хүндээ босоод өгөөч. Та нар залуу хүмүүс биз дээ?” гэвэл нэг нь муухай харснаа “Чадахгүй. Би мөнгөө төлөөд явж байна” гэв. Ийм хүнтэй юу ярих вэ? Ахмад хүн олон буудал газар зогсож явж чадахгүй. Энэ утгаараа хүүхэд, залуус мөнгөө төлсөн, төлөөгүй нь хамаагүй шүү дээ. Хүн чанаргүй, бусдыг хүндлэх сэтгэлгүй хойч үе олноороо…
Дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр, өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Харин говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурах нь. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор +1+6, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +15+20 градус, бусад нутгаар +9+14 градус дулаан байна. Улаанбаатар орчимд хур тунадасгүй. Өдөртөө +10+12 градус дулаан байна.
Энэ Засгийн газрын Ерөнхий сайд, экс Ерөнхийлөгч хоёр “төв”-тэй С.Зоригийг хөнөөсөн хэргээс системийн авлига хүртэлх “яриа” яг нэг сар үргэлжилж байна. Энэ хүрээнд үйл явдал ч өрнөөд эхэллээ. Эдгээрийн нэг нь УИХ-аас Үндэсний баялгийн сангийн хуулийг баталсантай холбоотойгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Ачит Ихт” ХХК хоёрын 2014 онд байгуулсан гэрээг хэрэгжүүлж тус компанийн 34 хувийг эзэмших, тухайн үед энэ хувиас татгалзсан албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан явдал юм. Ингэхдээ өнгөрсөн найман жилийн хугацаанд 34 хувийг эзэмшиж, олох байсан орлого буюу алдагдсан боломж, түүнд ногдох ашгийг нэхэмжлэх, цаашлаад, “500 орчим сая ам.долларын зардлаар бий болсон тус…
Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, Тэргүүн дэд дарга С.Баярцогт, ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр, Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт нар болон намын бусад удирдлагууд УИХ-ын ээлжит 2024 оны сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өглөө. Төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурлаараа хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Ардчилсан нам энэ удаагийн ээлжит сонгуульд оролцох хүсэлт, холбогдох баримт бичгийг ЕНБД Э.Одбаяр Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаранд албан ёсоор гардуулан өглөө. Мөн тэрбээр Ардчилсан нам УИХ-ын ээлжит 2024 оны сонгуульд хуулиа сахин, шударгаар өрсөлдөнө, та бүхэн сонгуулийг шударга зохион байгуулаарай гэж хүссэн юм. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, гишүүн Д.Баяндүүрэн нар Улсын Их Хурлын 2024…
Монгол Ардын Нам ирэх дөрвөн жилд хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхдээ хүний эрхийг дээдлэн, иргэн хүндээ ээлтэй, хувь хүн бүрт сонголтыг бий болгох замаар сурах, хөдөлмөрлөх, ая тухтай амьдрах боломжийг баталгаажуулан, хот хөдөөгийн ялгаатай байдлыг бууруулан, амьдралын чанарыг бодитой дээшлүүлж, иргэдийн оролцоотой хяналтаар төрийн ил тод байдлыг сайжруулах, авлигагүй, шударга, эрх зүйт төрийг бэхжүүлэн, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрхэмлэсэн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО-БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН РЕФОРМ” мөрийн хөтөлбөрийг боловсруулж, 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн төв байгууллагад хүргүүллээ. Энэ үеэр МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “СЕХ-ноос авсан мэдээллээр энэ удаагийн сонгуульд Монгол Улсын түүхэнд хамгийн олон нам, эвсэл оролцож…