Зохиогч: Admin

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд АНУ-ын Тээврийн сайд Пит Бүттэжэйж бараалхав. Энэ үеэр хоёр орны тээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах боломжуудын талаар санал солилцов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэхүү айлчлал хоёр улсын Стратегийн түншлэлийг бэхжүүлж, эдийн засгийн агуулгаар баяжуулах, энэ хүрээнд талууд Монгол Улс, АНУ-ын хооронд олон жил яригдсан “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улс, АНУ хооронд шууд нислэгтэй болох, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд харилцан зорчих, худалдаа, аялал жуулчлалын салбарт шинэ боломж нээх, бизнесийн салбар дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд…

Дэлгэрэнгүй

 “Долоогийн бүлэг” болон хөгжиж буй орнуудын өндөр түвшний төлөөлөгчид Киевийн дэвшүүлсэн энхийн төлөвлөгөөний талаар хэлэлцэх гэж байгаа талаар Украины тал батлан мэдээлжээ. Саудын Арабад болох үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдийн уулзалтын бэлтгэл ажил явагдаж байна гэж Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын Андрей Ермак лхагва гарагт нийгмийн сүлжээний хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Түүний хэлснээр, уулзалтад оролцогчид Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн дэвшүүлсэн 10 заалт бүхий энхийн төлөвлөгөөний талаар хэлэлцэнэ. Уг саналд Оросын цэргүүдийг гаргах зэрэг заалт багтжээ. Энх тайвныг НҮБ-ын Дүрэм, Украины тавьсан нөхцөлүүдэд тулгуурлан тогтоох ёстойг А.Ермак хэлсэн үгэндээ тэмдэглэсэн байна. Дипломат эх сурвалжуудын мэдээлснээр, хэлэлцээ Саудын Арабын баруун нутгийн Жидда хотноо бямба,…

Дэлгэрэнгүй

 Энэ чинь одоо юу болж байна вэ?! Цөвүүн цаг ирэхэд хүн хүндээ чоно болдог гэх үг бий. Монголчууд цөөхүүлээ. Гэтэл нэг нэгэндээ сайхан хандлага үзүүлэх тухай ойлголт бараг алга болчихож. Сургууль, цэцэрлэг дээр бөөн маргаан. Нэг хүүхэн, эсвэл эмэгтэйлэг залуу хүүхдээ өмөөрч тэнгэр газар нийлтэл хэрүүл хийнэ. Гудамж талбайд улаан  хараал зүхэл. Зөрөхдөө хэн нэгнийг санамсаргүй шүргээд өнгөрсөн учраас тэр. Авто зам дээр эр хүний шинжгүй, ойворгон шалчигар эрс, хэл амтай авгай  хүүхнүүд өөрсдөө дүрэм зөрчиж осол хийчихээд буруугаа хүлээхгүй бархирах  дүр зураг хаа сайгүй. Зоогийн газарт зөөгч охиныг тэнхээ мэдэн улалзтал загнах хөндий толгойтой дээрэнгүй хүүхнүүд хэнээс ч үл…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Камала Харрисын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Наймдугаар сарын 2-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харристай Цагаан ордонд албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний өмнө Монгол, Америкийн Стратегийн түншлэлийн өнөөгийн байдал, харилцаа, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар хоёр орны Засгийн газрын түвшинд анх удаа мэдэгдэл хийлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Дэд Ерөнхийлөгч К.Харрис нар Монгол, Америкийн харилцаа Стратегийн түншлэл бэхжиж, хамтын ажиллагааны хүрээ улс төр, батлан хамгаалах, эдийн засаг,  боловсрол, хүмүүнлэгийн салбарт өргөжиж байгааг онцлон тэмдэглээд цаашид хоёр улсын хамтын ажиллагааг сансар судлал, цахим хөгжил, эрдэс…

Дэлгэрэнгүй

Драмын театрын ойролцоох хүнсний дэлгүүрт Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн бололтой хөвгүүн орж ирээд хоёр шил пиво авав. Касс эмэгтэй “Чи хэдэн настай вэ?” гэж асуyвал нөгөө хүү “21 настай” гэж жишим ч үгүй худлаа хэлдэг байгаа. Касс “Үнэмлэхээ үзүүл” гэвэл халамцуу хүү “Байхгүй ээ” гэснээ “За яахав дээ, өгчих л дөө” гэж шаналгав. Касс “Дараа үнэмлэхээ авчраарай” гэж хэлээд согтууруулах ундаа өгөөд явууллаа. Ашгаа бодоод насанд хүрээгүй хүүхдүүдэд архи зарж болохгүй шүү дээ! Өсвөр үеийнхэн хар багаасаа архи тамхинд донтож байгаатай хатуу тэмцэх цаг болж! Г.Бат

Дэлгэрэнгүй

Улсын чанартай А0303 дугаартай Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замын зорчих хэсгийн 189 км-ээс буюу Нарийн гүүрийн хөдөлгөөнийг 08 дугаар сарын 02-ны 07:30 цагийн байдлаар түр хаасан хэвээр байгаа тул тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна. Нарийн гүүрийн хоёр талын чулуун бэхэлгээ эвдэрсэн, хөвөө хучилтын ирмэгт тулж урсснаас болж авто замын зорчих хэсэг нурж нарийсан. Үүний улмаас Баянхонгор чиглэлийн талаас суудлын 30 автомашин, 3 автобус, ачааны нэг автомашинд нийт 120 орчим иргэн боогдсон байдалтай байна. Нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс болон холбогдох байгууллагын алба хаагчид ажиллаж байна гэж ОБЕГ анхаарууллаа.

Дэлгэрэнгүй

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Капитолын ордон руу дайрч, сонгуулийн үр дүнд нөлөөлөхийг оролдсон гэж эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан талаар мягмар гарагт мэдээлжээ. Д.Трампад төрийг залилан мэхлэх хуйвалдаан зохион байгуулсан, албан ёсны үйл ажиллагаанд саад учруулах зорилгоор хуйвалдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан ба саад учруулах оролдлого хийсэн, иргэдийн эрхийн эсрэг хуйвалдаан зохион байгуулсан гэж дөрвөн хэрэгт буруутгаж байгаа аж. Ерөнхийлөгч асан тэрбээр пүрэв гаргийн 16:00 цагт Вашингтон ДС хотын холбооны шүүхийн байранд өөрийн биеэр хүрэлцэн ирэх ёстой. Тусгай прокурор Жек  Смит “нэгдүгээр сарын 6-ны өдөр Америкийн ардчилалд урьд өмнө хэзээ ч тохиолдож байгаагүй халдлага болсон гэж хэлээд энэхүү шүүхийн явцыг түргэвчлүүлэхийг эрмэлзэнэ” гэж мэдэгдсэн байна. Д.Трамп нь гурав дахь удаагаа эрүүгийн хэрэгт буруутгагдаж…

Дэлгэрэнгүй

Арын сайхан хангай нутгийн маань түүхт 100 жилийн ойн баяр улсын наадмын хэмжээнд зохион байгуулагдлаа хэмээн олон хүний амнаас сонслоо. Төрлөх нутгийн маань аймаг, сум орон нутгийн удирдлагуудаас эхлээд наадмын арга хэмжээнд гар бие оролцсон хэн бүхэн эрвийх дэрвийхээрээ чармайж ажилласан нь бүх зүйл дээр ажиглагдаж байлаа. Орхон, Тамир, Хануй, Хүннүгийн сав газарт эртний төрт улсын голомт болсон эл нутагт зуун жилийн ойд зориод ирсэн гадна, дотны хүн бүрийг найрсаг дотноор хүлээн авч, хүрч үйлчлэхийг зорьж байв. Энэхүү хичээл зүтгэл нь наадамчдын сэтгэлд хүрч, ёстой л Өргөөтийн тал дүүрэн өргөн дэлгэр, өнгөтэй сайхан наадаж, эрч хүч, энерги бэлэглэсэн жинхэнэ сайхан…

Дэлгэрэнгүй

Цахилгаан эрчим хүчний сүлжээнд ээлжит засвар хийж байгаа тул хотын дүүргүүдэд хэсэгчилсэн байдлаар цахилгааны хязгаарлалт хийж байгаа. Маргааш буюу 2023 оны 8 дугаар сарын 02-нд Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Налайх, Багахангай дүүргээс гадна Төв аймагт 10.30-16.30 цаг хүртэл цахилгаан хязгаарлахаар болжээ. Засварын ажлын улмаас цахилгааны хязгаарлалт хийж байгааг ойлгож, хүлээцтэй хандахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас хүсэв.

Дэлгэрэнгүй

Автомашины ослоор амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа хүнийхээ тоогоор Монгол Улс дэлхийд тэргүүлж байна. Жилд 450-580 гаруй хүн энэ төрлийн гэмт хэргийн золиос болж байна гээд бодохоор дэндүү харамсалтай. Тээврийн цагдаагийн газрын мэдээлснээр Монгол Улсын хэмжээнд 2020 оны долдугаар сарын 9-15-нд зам тээврийн ослоор 25 хүн амиа алдлаа… 2022 онд 539 хүн зам тээврийн ослын улмаас амиа алдлаа…! Манай улсын хүн амын тоотой харьцуулж үзэхэд энэ бол үнэхээр хирдхийж цочмоор үзүүлэлт. Ослын нэлээдгүй хувь нь хөдөө орон нутгийн замд гарч, гэр бүлээрээ хохирсон тохиолдол ч удаа дараа гарсан. Тээврийн цагдаагаас аргаа бараад “Яараад яахав дээ” аяныг санаачилсан. Уг нь…

Дэлгэрэнгүй