Зохиогч: Admin

2019 онд өнөөдрийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа УИХ-ын цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал тэргүүтэй гишүүд болон төрийн алба, хувийн хэвшлийн төлөөлөлтэйгээр Эстони улсад айлчилж Эстонийн И-Засаглалын академиас зөвлөх үйлчилгээ авсаны үндсэн дээр төрийн цахимжилтийн үйл ажиллагааг эрчимжүүлсэн билээ. Тус зөвлөх үйлчилгээний хүрээнд УИХ-аас цахим хөгжлийг дэмжих 4 хуулийг батлан гаргаж Хур болон Дан системийн шинэчлэл хийгдэж И-Монгол төрийн үйлчилгээний нэгдсэн систем ашиглалтанд орж хамгийн сүүлд танилцуулсан 3.0 хувилбарт 1000 гаруй төрийн үйлчилгээ нэгтгэгдэн НҮБ-аас гаргадаг цахим засаглалын индексээр Монгол улс 18 байраар урагшилсан. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй 5 Ш ажиллагааны “Шил” ажиллагааны үр дүнд “Нийтийн…

Дэлгэрэнгүй

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, “Лэтс Трэвел” ХХК хамтран “Япон соёлын наадам-2023” арга хэмжээг есдүгээр сарын 9, 10-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.  Наадмын үеэр Японы соёлтой танилцаж, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг сонирхон, олон төрлийн хоол, хүнс амтлахаас гадна худалдан авах боломжтой. Мөн тус улсын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй хүүхэд, залуучуудад зориулсан Боловсролын үзэсгэлэн яармаг болно. Түүнчлэн – Кимоно өмсөж зураг авахуулах – Мацури хөгжөөнт тоглоом наадгай – Аялал жуулчлалын мэдээлэл – Соробан сампин – Үнэгүй сугалаа – Хүүхэд багачуудад зориулсан хөгжөөнт наадгай зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулах…

Дэлгэрэнгүй

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Зөвхөн нүүрс биржээр зарагдаж байсан бол жонш, төмрийн хүдэр гаргах бэлтгэл ажил хангагдсан. 9 дүгээр сараас эхлээд жонш, төмрийн хүдрийг биржээр гаргахыг холбогдох газруудад үүрэг болгосон.  Хөдөө аж ахуйн салбарт томоохон ухралт 2014 онд гарсан. Тухайн үед  Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Женко Х.Баттулга нар хилээр гарч буй арьс ширийг хилээ хаачихвал дотооддоо үйлдвэр ихээр баригдчихна гээд экспортлохыг хориглосноор 60, 70 мянган төгрөгт хүрч байсан ширний үнэ доошоо унаж, үнэгүйдэх процесс явагдсан. 2014-2023 онд Монгол Улсад нэг ширхэг ч арьс ширний үйлдвэр байгуулагдаагүй. Бүх юмаа хааснаар хөгжсөн…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны есдүгээр сарын 6-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Халзан бүрэгтэйн ордтой холбоотой асуудлыг орон нутгийн эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн шийдвэрлэнэ Монгол Улсын Ерөнхий сайдын орон нутагт хийсэн томилолтын мөрөөр Ховд аймгийн иргэдээс ирүүлсэн гомдол, саналыг судлах, Халзан бүрэгтэйн ордын тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулан хэлэлцлээ. Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзан бүрэгтэйн ордод хамаарах тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг орон нутгийн эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн холбогдох хууль тогтоомжийн дагуу судалж, шийдвэрлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарт даалгалаа. Мөн газрын ховор…

Дэлгэрэнгүй

Москва, Пёньяны хооронд зэвсэг нийлүүлэх хэлэлцээр идэвхжиж байгаатай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан мягмар гарагт  мэдэгдэл хийв. Тэрбээр Орос, Умард Солонгосын хооронд зэвсэг нийлүүлэх яриа хэлэлцээ идэвхжиж байгааг хэлээд, Украинд ашиглах зэвсгийг Орост нийлүүлбэл улс орон нь “томоохон төлөөс төлнө” гэдгийг Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унд анхааруулжээ. Орост зэвсэг нийлүүлэх нь “Умард Солонгост сайнаар нөлөөлөхгүй бөгөөд тус улс олон улсын хамтын нийгэмлэгт үүнийхээ төлөөсийг төлөх болно” гэж Ж.Салливан мэдэгдсэн байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Адриен Уатсон даваа гарагт Ким Жөн Ун, Путин нар уулзаж магадгүй гэж мэдэгдсэн бол “Нью-Йорк Таймс” сонин АНУ болон холбоотнуудын нэрээ нууцалсан албан тушаалтнуудын өгсөн мэдээллээс эш татан “Ким ирэх долоо хоногийн…

Дэлгэрэнгүй

Нийслэлд албан бус тоогоор 1 сая 600 мянган хүн аж төрж байна. Монгол Улсын нийт  хүн амын 4/3 нь гэсэн үг. Сүүлийн 20-иод жил агаарын бохирдлын талаар дээр, дооргүй ярьсан ч байдал нааштай шийдэгдсэнгүй. Утаанаас болж зүрх, судас, хорт хавдар, амьсгалын замын өвчин хүрээгээ тэлсээр байгаа нь байх л ёстой үзэгдэл үү? “Цэвэр агаар” сан байгуулж мөнгийг тэрбум тэрбумаар нь цацсан ч хэдэн хүн идэж уусан асуудалд ороогдоод л өнгөрсөн. Утаагүй зуух тараасан ч үлгэр болоод л дууссан. Улаанбаатар дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой нийслэлээр тодрох болсоор удлаа. Эрх мэдэлтнүүд хэмлэлдэх  нь эрээ цээрээ алдсаар, харин ард түмэн хордсоор… “Хасын”…

Дэлгэрэнгүй

Тэдний гадаа очоод “Танайх чинь ямар сайхан ой дотор шахам амьдардаг юм бэ” гэхэд “Өө хүмүүс тэгдэг юм. Манайхыг энд газар авахад улаан халцгай байсан. Хүүхдүүдтэйгээ мод тарьсаар ийм болсон. 1.500 гаруй мод, бут тарьсан даа” хэмээн өгүүлсээр гэртээ урьсан Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэнтэй хуучилснаа толилуулъя. -Сайхан зусаж байна уу. Та одоогоор юу аязнаж байна даа. -Гойд хийсэн юмгүй дээ. Гэхдээ яаж зүгээр байх вэ. “Монгол хүний оршихуй” гээд ном бичиж байна. Улс үндэстнүүд өөрсдийн үзэлтэй болж байхад бид дуугүй байж болохгүй биз дээ. -Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Ромын Пап манай улсад айлчлаад буцлаа. Та энэ айлчлалыг…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд Эрхэм дээд Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд-г хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саудын Арабын Хаант Улсын Хаан, Хоёр ариун сүмийн хамгаалагч Эрхэм дээд Салман бин Абдулазиз Аль-Сауд-д мэндчилгээ дэвшүүлж байгааг  уламжлахыг хүсэв. Монгол Улс Булангийн орнууд, тэр дундаа бүс нутагтаа эдийн засгийн хөгжил, чадавхаараа тэргүүлдэг Саудын Арабын Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг хэлэв. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, аялал жуулчлалын зэрэг салбарт хамтрах өргөн боломж байгааг тэмдэглэв. Мөн НҮБ-ын…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймгийн иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулан, санал хүсэлтийг нь сонслоо. Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг эрчимтэй хэрэгжүүлж авлигын эсрэг тэмцэл, 5Ш ажиллагааг зарлаж, эдийн засаг, боловсрол, төсөв санхүү, баялгийн реформыг өрнүүлж байна. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хөдөө орон нутаг, бүсчилсэн хөгжилд онцгой анхаарч “Шинэ сэргэлтийн 5 цагариг” концепцыг боловсруулан ажиллаж байна. Энэ хүрээнд 21 аймаг, боомтуудаа автозамаар холбож, дулаан, цахилгаанаар бүрэн хангах зорилт тавьж байгааг Ерөнхий сайд танилцууллаа. Реформыг хэрэгжүүлэхэд иргэд идэвхтэй оролцож, хөгжлийг боомилж буй хязгаарлагч хүчин зүйлс, тухайлбал авлигатай хамтран тэмцэхийг Ерөнхий сайд уриаллаа.…

Дэлгэрэнгүй

Хошин шогийн тоглолт… “Алаад хаячихна шүү чамайг” гэж жүжигчин бүсгүй тайзан дээр цамнана. Үзэгчид, ялангуяа хүүхдүүд элгээ хөшиж, нулимсаа гартал инээнэ. Бас нэгэн хошин урлагийн хамтлагийн шоун дээр “Үүнийг нулим” гэснээ “Одоо залги” гэж хээв нэг шүлсээрээ наадаж “алиална”. Урлаг өөрөө гоо зүй. Энэ утгаараа гоо зүй, ёс зүйгүй  урлаг гэж байх уу?  “Урлагийг бүтээх үндсэн шаардлага нь гоо сайхан юм” гэж нэгэн алдартай уран бүтээлчийн хэлсэн үг яг одоо л үнэ цэнэтэй санагдана. Уг нь  урлаг гэдэг агуу, тайз, дэлгэц гэдэг ариун.  Тэр үзэл санаа одоо ч хэвээрээ. Өөрөөр хэлбэл, хүнийг гэгээрүүлэх, хөгжүүлэх, нийгмийн харанхуйг гийгүүлэх зэрэг урлагийн өөрийнх нь…

Дэлгэрэнгүй