Зохиогч: Admin

УИХ-ын гишүүн С.Бямбацогт мөнгөтэй хүн ямар замаар өндөр албан тушаалд төвөггүйхэн очдог болсныг ширүүхэн “илчилжээ”. “Хэн нэг мөнгөтэй хүн намд хандив нэрийдлээр их хэмжээний мөнгө өгөөд хойморт нь гараад суучихдаг асуудал үнэндээ хавтгайрсан. Насаараа тухайн намд зүтгэсэн, итгэл үнэмшилээ өгсөн, амьдралаа зориулсан хүмүүс, мэдлэг боловсролтой, улс орноо гэсэн чин сэтгэлтэй залууст намд орох, дэвших боломж энэ хэрээр хаагдсан. Өнөөдөр хэн намд орж байна вэ гэхээр ерөөсөө л эрх мэдэлд хүрэх гэсэн, албан тушаалд очих гэсэн адын шуналтан, эсвэл намаар дамжиж албан тушаалтай болж аваад авлига авах гэсэн овжин этгээдүүд л намд шургалдаг, намын далбаан дор төр лүү зүтгэдэг, зүүгддэг болчихлоо”…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2023 оны есдүгээр сарын 1-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Багш бэлтгэх, багшийн тасралтгүй хөгжил, нийгмийн баталгааг хангах хүрээнд  Засгийн газар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ Монгол Улсын Засгийн газар есдүгээр сарын 1-ний энэ өдөр ээлжит бус хуралдаан зарлаж, багш бэлтгэх, багшийн тасралтгүй хөгжил, нийгмийн баталгааг хангах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тогтоол гаргалаа. 1.         Сургалтын байгууллагад суурилсан болон аймаг, бүс, үндэсний түвшний багшийн хөгжлийг дэмжих төвүүд байгуулж, үйл ажиллагааны хэрэгжилтийг хангаж ажиллах; 2.         Дээд боловсролын сургалтын байгууллагын багш бэлтгэх тогтолцооны хүрээнд төрийн өмчийн их, дээд сургуулийн багш бэлтгэх сургалтын хөтөлбөр, стандарт холбогдох дүрэм,…

Дэлгэрэнгүй

2019 онд Гашуунсухайт боомтоор 20.5 сая тонн нүүрс экспортод гарч түүхэн дээд хэмжээнд хүрч байсан бол 2023 оны 1 сараас 08-р сарын 31-ний өдрийн байдлаар 23 сая тонн нүүрс экспортолж түүхэн дээд хэмжээг давуулжээ. Өчигдөр тус боомтоор 1512 тээврийн хэрэгслээр 194,948.7 тонн нүүрс экспортод гаргасан байна. Энэ нь манай улс нүүрс экспортод гаргаж эхэлснээс хойших 30 гаруй жилийн хугацаанд нэг өдөрт хил нэвтэрсэн экспортын дээд хэмжээ болж байгаа юм. Гашуунсухайт дахь гаалийн газар 2023 онд 35-38 сая тонн нүүрс экспортод гаргах зорилго тавин ажиллаж байна

Дэлгэрэнгүй

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийхээр Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх энэ айлчлал хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол Улсын гуравдагч хөршийн болон энх тайванч гадаад бодлого, үйл ажиллагааг бататгах ач холбогдолтой. Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 31 жилийн хугацаанд харилцаа, хамтын ажиллагаа соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт өрнөж байна. Хоёр улсын харилцаа олон зуун жилийн түүхтэйг Гэгээн Ширээт Улсын номын сан, архивт хадгалагдаж буй харилцан солилцсон захидал, түүхэн баримт бичгүүд нотолдог юм.

Дэлгэрэнгүй

Жуковын хөшөөний зүүн хойно байрлах 13 давхар орон сууц. Цахилгаан шат нэг давхарт ирж зогслоо. 50 орчим насны эрэгтэй хүнийг буугаагүй байхад хүүхдээ дагуулсан 30 гаруй насны хүүхэн шууд дайраад орчихов. “Чи одоо хүн гараагүй байхад өмнөөс дайраад” гэвэл нөгөө “орк” хүүхэн “За за, хуцаа” гэж муухай хахир хоолойгоор орилов. Хүн лифнээс гараагүй байхад дайрч орчихоод, түүнээсээ санаа зовсон шинж огт алга. Оршин суугчдаас ичдэггүй юмаа гэхэд хөтөлж яваа хүүхдээсээ ичих ухамсар тэр бүдүүлгийн туйл хүүхэнд даанч байсангүй. Хөгжилтэй орнуудад соёлын шинэ үе урсгал нэвтрээд удаж байхад монголчууд бид ухамсар, соёлын хувьд ухарсаар байх уу?! Д.Дорж 

Дэлгэрэнгүй

Өмнөд Солонгос дахь цэргийн объектуудад цөмийн цохилт өгөх ажиллагааг загварчлах сургуулилалтын хүрээнд ойрын зайн тусгалт хоёр баллистик харвалаа гэж Умард Солонгосын тал мэдэгджээ. Тус улсын төрийн мэдлийн хэвлэлд мэдээлснээр, АНУ бүс нутагт стратегийн бөмбөгдөгч онгоцуудаа байрлуулж байгаагийн хариуд анхааруулга болгон уг туршилтыг хийсэн байна. Өмнөд Солонгосын талын мэдээлснээр, хоёр пуужин далайд унасан байна. Өмнөд Солонгос, АНУ хоёр жил тутмын хамтарсан цэргийн сургуулилалт явуулж байгаа энэ үед пуужингуудыг харважээ. Пёньяны зүгээс уг сургуулилалтыг “дайнд бэлтгэж буй явдал” хэмээн буруушаасаар иржээ. Умард Солонгосын армийн мэдэгдсэнээр, пуужингуудыг лхагва гаргийн орой “Өмнөд Солонгос дахь томоохон командлалын төвүүд болон нисэх онгоцны буудлуудад тактикийн цөмийн цохилт өгөх…

Дэлгэрэнгүй

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Хангай хотхоны 513 дугаар байрны таван давхарт гал гарчээ. Шалтгаан нь ахуйн хэрэглээний газ дэлбэрснээс болсон байна. Азаар хүний амь нас хохироогүй байна. Одоогоос дөрвөн таван жилийн өмнө ОХУ-ын Магнитогорск хотод орон сууцны барилгад ахуйн хэрэглээний газ дэлбэрсний улмаас дөрвөн хүн гэмтэж, 40 орчим хүн сураггүй алга болсон аймшигтай осол болсон билээ. Манай улсын хувьд ч орон сууцанд газ дэлбэрч хүний амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөнд хохирол учирсан хэрэг удаа дараа гарсан. 2012 онд Дархан хотын 9 давхар угсармал орон сууцанд Дашваанжил компанийн тавхан литр газ дэлбэрэхэд ямар их хэмжээний хохирол учирсныг мартах…

Дэлгэрэнгүй

АН-ын ҮБХ-ны дуулиан шуугиан дуусаагүй л байна. Шок…Тэд 15 дэд даргатай болж, дэлхийд байхгүй нам болсноо зарласан юм. АН-ын лидерүүдийн энэ яриа тохироонд олон нийт гайхаж цочирдов. АН-ын гишүүдийн олонх нь эгдүүцэж, дургүйцэж байх шиг байна. Яагаад гэхээр түүхэн 23 жилийнхээ хугацаанд ажилласан бүх дэд дарга нарынх нь тоо Лу.Гантөмөрийн дэд дарга нарынхтай дүйцэхээр байгаа юм. Энэ амжилтаар Гиннест бүртгэж, өргөмжлөл хүртээдэг бол манай АН лавтай авахаар болов. АН яагаад ийм шийдэл гаргасныг ухаад сураглаад явах нээ, сонин сонин зүйлүүд сонсогдож байна. Юуны өмнө С.Баярцогтыг намын удирдлагад гаргаж ирэхийн тулд “15 дэд дарга” акцыг сэджээ. Энэ ухаалаг төсөл нь амжилттай…

Дэлгэрэнгүй

Автобусанд хянагч эмэгтэй жолоочийн кабины дэргэд зогсоно. Уг нь зорчигчдод шаардлага тавьж, картыг нь даруулах үүрэгтэй хүн шүү дээ. Гэтэл хүмүүсийн нүдэн дээр хоёр гурван хүнээс бэлэн мөнгө аваад жолоочид дамжуулах юм. Дараа нь тэр хянагч эмэгтэйг троллейбус бариад явж байгааг харлаа. Мөн л бэлэн мөнгө авна. Бүр цайчихсан хариулт мөнгийг нь өгч байх юм. Нэг үеэ бодвол автобусны жолоочоор ажиллах сонирхолтой залуусын тоо нэмэгдсэн гэдэг. Доод тал нь 1500.000 цалин авна. Дээр нь зорчигчдоос байнга бэлэн мөнгө авч амташсан учраас тэр л дээ. Өдөрт 100.000 төгрөг халааслаад буух тохиолдол их байдаг гэнэ. Хүмүүсээс мөнгө  авахын тулд картаа дар гэж…

Дэлгэрэнгүй

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор томоохон зах, худалдааны төвүүдийн тухайн долоо хоногийн амралтын өдрийг есдүгээр сарын 1-нд шилжүүллээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй