Зохиогч: Admin

Засгийн газрын хуралдаанд Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Б.Жавхлан  Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, валютын нөөцийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийлээ. Тус Ажлын хэсэг Засгийн газрын 2025 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 135 дугаар тогтоолоор батлагдсан “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг өсгөх чиглэлээр авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээ”-г хэрэгжүүлж байна. Экспортын орлого энэ долоо хоногт 278 сая ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 17 хувиар өслөө. Энэ өсөлтөд нүүрсний экспорт 1.9 сая.тоннд хүрч, 25 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Гашуунсухайт боомтын хувьд нүүрсний овоолгын хэмжээ өндөр хэвээр байгаа боловч,…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 16-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргав. Тус тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай урт хугацаат “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг цаг алдалгүй, тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Мөн гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдэд борлуулах нүүрс бэлтгэх, олборлолтыг нэмэгдүүлэх, ачилтыг саадгүй, шуурхай…

Дэлгэрэнгүй

Жил бүрийн 04 дүгээр сарын 17-ны өдрийг дэлхий даяар Гемофили өвчнийг таниулах, мэдлэг олгох өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд гол зорилго нь төрөлхийн цус бүлэгнэлтийн эмгэг, гемофилитэй хүмүүс хамтран уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчилгээ, тусламж үйлчилгээг тасралтгүй сайжруулах чиглэлээр шийдвэр гаргагч нар болон олон нийтэд мэдээлэн таниулахад оршдог. Энэхүү өдрийн хүрээнд “Гемофилийн тусламж үйлчилгээ” сэдэвт уулзалт, ярилцлага ЦССҮТ-д болж байна. Уг уулзалтад ЦССҮТ-ийн алба, тасгийн дарга, эмч, мэргэжилтнүүдээс гадна Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Монгол-Японы эмнэлгийн эмч нарын төлөөлөл оролцож байна. Мөн ЦССҮТ-ийн захирал асан, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга, анагаах ухааны…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл доор зохион байгуулагдаж буй “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлт өнөөдөр /2025.04.16/ Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хөтөлбөрийг нээж хэлсэн үгэндээ, Олон улсад жендэрийн эрх, тэгш байдлыг хангахад чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх үйл ажиллагаа эрчимжиж, эмэгтэй эзэнтэй аж ахуйн нэгж, эмэгтэйчүүдийн жижиг бизнес эрхлэлттэй холбоотой нэр томьёо бизнесийн практик, эрх зүйн орчинд бий болж буйг онцлон тэмдэглэв. Монгол Улсын хувьд 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг баталж хэрэгжүүлэн, салбар бүрд жендэрийн тэгш байдлыг хангахад анхаарал хандуулсаар ирсэн гэлээ. Санхүү, эдийн засгийн их сургуулийн…

Дэлгэрэнгүй

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад учруулж буй ТҮЦ-үүдийг нүүлгэх ажил үргэлжилж байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн холбогдох албаныхан энэ сарын 15-16-нд шилжих шөнө 35 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, ул суурийг цэвэрлэн ариутгалаа. Дүүргийн хэмжээнд нийт 91 ТҮЦ-ийг нүүлгээд байна. 3 дугаар хороо Авлигатай тэмцэх газрын урд талд -1 ширхэг 6 дугаар хороо МУИС-ийн номын сангийн автобусны буудал-3 ширхэг  6 дугаар хороо МУИС-ийн урд талд -2 ширхэг 6 дугаар хороо Өргөө кино театрын хойд талд -2 ширхэг 6 дугаар хороо Залуучууд зочид буудлын урд -2 ширхэг  6 дугаар хороо Герман элчингийн зүүн талд -2 ширхэг 6 дугаар хороо Новотел зочид…

Дэлгэрэнгүй

Энэ хүн ер нь уурладаг болов уу гэмээр нүдээрээ инээсэн ах ирж гар барив. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ахмадын хороонд мужаанаар ажилладаг, сумын Хөдөлмөрийн аварга Ч.Галбадрах гэж өөрийгөө танилцуулав. Ер нь нээлттэй хэрнээ эгэл даруу хүн юм. -Та ямар ажил хийж байгаад тэтгэвэртээ гарсан бэ? -Ах нь 1985 онд цэргээс халагдаад Сэлэнгэ аймгийн Найрамдал сангийн аж ахуйд ажиллахаар ирсэн. Уугуул нутаг гэвэл Увс аймгийн Тариалан сум. Энэ сайхан нутагт ирээд 1988-2019 он хүртэл “Хангай” үйлдрийн хонь малласан. 1989 онд сумын тарга хүчний аварга болж байлаа. Тэтгэвэртээ гараад сумын төв бараадаж, эндээ сууршсан даа. Гэхдээ ямар нэг юм хийе бодоод жижиг,…

Дэлгэрэнгүй

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүний нөөцийн албанаас өнөөдөр байгууллагын дунд шатны менежерүүдэд зориулсан хөдөлмөрийн харилцаа, соёл, ёс зүйн сургалтыг зохион байгууллаа. “Байгууллагын соёл” сэдэвт энэхүү сургалтыг Монголын хүний нөөцийн хөгжлийн ассоциацийн ерөнхий захирал, Ёс зүйн салбар хорооны ТББ-ын төлөөлөл, дэд профессор С.Наранбаатар удирдан явуулсан бөгөөд төвийн тасгийн эрхлэгч, албадын дарга нар хамрагдсан байна. Тус сургалтаар соёл нь тухайн байгууллагын амжилтын үндэс суурь болдог бөгөөд удирдах, удирдуулах ёсны зарчмыг ягштал баримталж, зөв харилцаа хандлагыг төлөвшүүлж чадвал гүйцэтгэлийн удирдлагын үр дүнг дээшлүүлэх, ажилтнуудын сэтгэл ханамжаар дамжуулан тогтвортой ажлын байр бий болгох чухал зорилтын талаар мэдээлэл, зөвлөмж хүргэсэн юм. Түүнчлэн эмнэлгийн мэргэжилтний…

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 7-13-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 91 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 4 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 73 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 849 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 4 мэдэгдэл хүргүүлэв.

Дэлгэрэнгүй

Өмнөговь аймагт байрлан үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компанид гуравдугаар сарын 17-ноос хойш хоол хүнстэй холбоотой халдварын гурван удаагийн дэгдэлт бүртгэгдээд байна. Сүүлийн дэгдэлт дөрөвдүгээр сарын 8-нд бүртгэгдсэн бөгөөд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах уул уурхайн 3 компанийн 800-аад ажилтан хоолны хордлого авсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-ийн халдвартын клиникт 119 тохиолдол, гэрээр 40, аймаг орон нутагт 16 тохиолдол тусгаарлагдан эмнэлгийн тусламж авч байна. Тус уул уурхайн компаниудад дөрөвдүгээр сарын 8-наас ХӨСҮТ-ийн эмнэлзүй, тандалтын мэргэжлийн баг аймгийн эрүүл мэндийн салбарын хяналтын мэргэжилтнүүдтэй ажиллаж байна. Мөн өнөөдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах уурхайгаас хоол хүнсний гаралтай халдварын сэжигтэй 77 тохиолдол ХӨСҮТ-ийн гэдэсний халдварын…

Дэлгэрэнгүй

Харвардын их сургуульд үзүүлэх 2.2 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж, 60 сая ам.долларын гэрээг царцааж байгаагаа АНУ-ын холбооны засгийн газар даваа гарагт мэдэгджээ. Даваа гарагт Харвардын их сургууль АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас тавьсан олон шаардлагыг хүлээн авахаас татгалзсаны дараа засгийн газар санхүүжилтийг зогсоох шийдвэр гаргасан байна. Их сургуулийн ерөнхийлөгч Алан Гарбер Харвардын нийгэмлэгт хандсан захидалдаа “Их сургууль бие даасан байдал ба Үндсэн хуулиар олгогдсон эрхээсээ татгалзахгүй” гэж бичсэнээс хойш хэдхэн цагийн дараа дээрх шийдвэрийг гаргажээ. “Аль нам засгийн эрх барьж байгаагаас үл хамааран аль ч засгийн газар хувийн их дээд сургуулиудад юу зааж, хэнийг элсүүлж, ажилд авч, ямар чиглэлээр суралцах, судалгаа хийхийг зааж зааварлах ёсгүй” гэж тэрбээр бичсэн байна. “Харвардын их сургууль нь оюуны болон иргэний эрхийн аль…

Дэлгэрэнгүй