Ой , хээрийн гал түймрийн эрсдэлийн үнэлгээгээр нийслэлийн ногоон бүс “маш өндөр”, “өндөр” зэрэгтэй байгааг Цаг, уур орчны шинжилгээний газраас мэдээлж байна. Эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” А/373 тоот захирамжаар нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялаг ашиглах, аялал зугаалга, ууланд алхах, төгсөлтийн баярын арга хэмжээ зохион байгуулах, ил гал гаргахыг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдөр, 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хориглолоо. Он гарсаар нийслэлийн хэмжээнд иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй шар өвсний гал түймрийн 32…
Зохиогч: Admin
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн жил бүрийн эхний улиралд багтаан Хууль зүйн байнгын хороонд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүргүүлэхээр заасан. Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатарт өнөөдөр /2025.03.28/ өнгөрсөн оны үйл ажиллагааныхаа тайланг хүлээлгэн өгч, тулгамдаж буй асуудлын хүрээнд санал солилцлоо. Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Цогтбаатар “Тайланд тусгасан асуудлын хүрээнд хуулийн хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаа нь чухал байна. Төр иргэнээ хамгаалах үүрэгтэй. Үүнд бид анхаарч, гадны сайн туршлагуудаас нэвтрүүлэх хэрэгтэй юм” гэв.…
Ажил хийхийн тулд, мега төслүүдийг хөдөлгөхийн тулд АН засгаас гарч болохгүй гэдэг байр суурийг АН-ын дарга Лу.Гантөмөр туйлын тодорхой илэрхийлсэн. Хэдийгээр сөрөг хүчнээ үүргээ гүйцэтгэх ёстой гэдэг хатуу үзэлтэй хүмүүс тус намд байгаа ч Лу.Гантөмөр чихээ бөглөөд л зүтгээд байгаа. Тэгвэл ХҮН-ын хувьд засгаас гарах хүсэлгүй байгааг Т.Доржханд дарга нь тодорхой хэллээ. Шалтгаан нь Лу.Гантөмөрийнхтэй ижил. Т.Доржханд “Дэлхийд бүх зүйл 1945 оноос өмнөх нөхцөл рүүгээ орж байна. Өөрөөр хэлбэл хоорондоо худалдаа хийдэггүй, зорчдоггүй, тариф, татвараар өрсөлддөг гэх мэтээр. Ийм үед нээлттэй жижиг эдийн засаг хамгийн их хохирдог. Тэгэхээр маш их амаргүй цаг үед Монгол Улс орж ирчихээд байна. Ийм үед…
УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентын анхны хаврын чуулган нээлтээ хийх үед УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар 2024 оны 10-р сарын 01-нээс эхэлж, 2025 оны 1 дүгээр сарын 24 хүртэл үргэлжилсэн намрын чуулганы хуралдааныг таслалтаараа тэргүүлсэн УИХ-ын гишүүн Х.Баттулгад сануулж, цалинг нь хасах замаар хариуцлага тооцох тухай өгүүлж байсан билээ. Тэгвэл түүнд цалингийн 20 хувийг гурван сараар хасах арга хэмжээ авахаар төлөвлөжээ. sonin.mn
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг танилцуулж УИХ-ын чуулганд үг хэллээ. Бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, Монгол Улсын Их хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн дагуу Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг тоймлон танилцуулъя. Хэвлэмэл байдлаар дэлгэрэнгүй тайлан тараагдаж, Засгийн…
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2025.03.28) өргөн мэдүүллээ. Одоогийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүнийг спот, форвард гэрээний дагуу биржээр дамжуулан арилжиж байгаа бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 43 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг нийт 17.07 их наяд төгрөгөөр арилжаалжээ. Гэсэн хэдий ч эрх зүйн зохицуулалт хоорондын уялдаагүй байдлын улмаас уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан арилжаалах үйл ажиллагаа зогсонги байдалд орох, биржийн арилжаанд оролцогч аж ахуйн нэгжүүдийн орлогыг хязгаарлах, Үндэсний баялгийн санг…
Өмнөд Солонгост дэгдээд буй ой хээрийн түймрийн улмаас амиа алдагсдын тоо 26-д хүрчээ. Хүчтэй салхи, хуурай цаг агаарын улмаас газар авсаар байгаа түймэр долоон мужийг бүхэлд нь хамарч 31,000 гаруй га ой мод, байшин, сүм хийд, үйлдвэр зэрэг нийт 257 барилга байгууламж сүйджээ. Түймрийн улмаас 19 хүн шархдаж, 27 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Түймэр гарснаас хойш нийт 27.079 хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Өдрийн сонин.
Хөнгөн атлетикийн мастеруудын “World Masters Athletics Indoor Championships-2025” тэмцээн АНУ-ын Флорида мужийн Алачуа хотод үргэлжилж байна. Долоон өдөр үргэлжлэх тус тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Раднаа хошой алтан медаль хүртлээ. Тодруулбал, тэрбээр 90-95 насны ангилалд 60 болон 800 метрийн зайд хос алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Дэлхийн дээд амжилтыг эзэмшигч түүнийд хувьд энэхүү тэмцээнд зургаан төрөлд өрсөлдөхөөр бүртгүүлсэн бөгөөд одоо гүйлтийн 200, 400, 1500 метр зайн уралдаанаас гадна гурвын харайлтын төрөлд оролцох юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хөнгөн атлетикийн дэлхийн хошой аварга Ц.Раднаагийн амьдрал, түүхээс сэдэвлэсэн “Цагаан зээрийн янзага” баримтат кино нээлтээ хийж байв. Түүний хувьд 85 насандаа…
Жил бүрийн 3-р сарын 30-ны өдөр “Дэлхийн эмч нарын өдөр” тохиодог бөгөөд энэ хүрээнд эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, сувилагч, эх баригч нарын дуу хоолойг сонсох, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, мэргэжлийн ажлын онцлогийг олон нийтэд таниулах, эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн “Эмчээ Сонсъё” арга хэмжээг ЭМЯ-наас зохион байгуулж байна. Өнөөдрийн “Эмчээ Сонсъё” арга хэмжээнд оролцож буй эмч нар салбарын сайдаас эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлынхаа хүрээнд хариулт авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааны талаар газар дээр нь хариулт авлаа. Энэхүү арга хэмжээг улсын хэмжээнд 6 өдрийн турш цахим болон танхимаар хийх юм. Энэ үеэр Эрүүл мэндийн…
Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлалтай. Үүний дагуу өнөөдөр буюу 03 дугаар сарын 27-ны пүрэв гарагийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын дуут дохио дуугарна. Иймд иргэд та бүхэн айж сандралгүй тайван байж, дадлага сургуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Нэгдэх дохио дуугарахад иргэн та “суу, нүүгд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж, аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ үү. Хэрэв та гудамжинд явж байвал, гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож биеэ хамгаалан сууж түр хүлээнэ үү. Тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч, тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээнэ үү. Хоёр…