Зохиогч: Admin

Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг УИХ-ын сонгуульд нэр дэвших, эсэхийг сонирхож байгаа хүмүүс бий. Ялангуяа МоАХ-ны идэвхтэй гишүүд, дэмжигчид буюу түүний улаан фенүүд хамгийн их хүсэн хүлээж байгаа. Гэхдээ мань эр өөрөө Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлэх үеэрээ сэтгүүлчийн асуултад “Би нэр дэвшихгүй байх” гэж хариулсаныг хүмүүс санаж байгаа. Бүр дэвшихгүй бус дэвшихгүй байх гэсэн нь мөн л хүлээлт үүсгэсэн юм. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэрбээр нэр дэвшихгүй гэдгээ АН-ын дарга Л.Гантөмөрт хэлсэн бололтой юм. Үнэн бол өөрийн талын хүмүүсээ парламентад илүү түлхүү оруулах тактик барьж байгаа хэрэг л дээ. Нөгөө талаас нь харвал АН-ын бусад бүлэглэлтэй…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр хаврын их цэвэрлэгээг зохион байгуулах, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд эвдэрсэн гэрлийн шон, тэмдэг тэмдэглэгээ, тоглоомын талбай, хайс хашлагыг засварлах зэргийг үүрэг болгосон. Хаврын их цэвэрлэгээ дөрөвдүгээр сарын 1-19-ний хооронд үргэлжилж байгаа бөгөөд энэ хүрээнд УБЗАА-ны гэрээт 34 байгууллага 9000 ам метр талбайд цэвэрлэгээ үйлчилгээ хийсэн байна. Мөн Баянгол дүүргийн 34 хороо, 303 СӨХ, 2560 аж ахуйн нэгж, Баянзүрх дүүргийн 43 хороо, 350 СӨХ, 3210 аж ахуйн нэгж, зам талбайн арчилгаа, цэвэрлэгээг хийсэн бол Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас албан хаагчдаа уриалан, байгууллага,…

Дэлгэрэнгүй

Нийтийн тээврийн жолооч нарын цалинг 3.500.000 төгрөг болгожээ. Энэ бол нэг талаасаа хариуцлагатай, мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй жолооч нар ажиллах ёстой гэсэн шалгуур юм. Яг үнэндээ хурд хэтрүүлдэг, гэрлэн дохио зөрчдөг, эгнээ байраа буруу эзэлдэг, хөдөлгөөнд оролцож байж гар утсаараа кино үздэг, видео колл хийдэг, дуут дохиог балмадаар чарлуулдаг, тамхи татдаг, цонхоороо нус, шүлс, хог хаядаг, зорчигчдыг хэл амаар доромжилдог, бууж, сууж амжаагүй байхад нь хөдөлдөг, байнга бэлэн мөнгө авдаг, хөгжим орилуулдаг гээд түмэн хэрэг зөрчил гаргадаг хүмүүс бол автобусны жолооч нар. Хүний амь насыг хариуцаж яваагаа ойлгодоггүй ухамсаргүй этгээдүүд нийтийн тээвэрт яагаад ч тэнцэхгүй!Цалинг нь нэмээд байхад мөн л…

Дэлгэрэнгүй

Хэнтий аймгийн Баян-овоо, Дорнод аймгийн Матад суманд өчигдөр буюу 04 дүгээр сарын 07-нд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа. Дээрх хоёр түймэрт урьдчилсан байдлаар хээрийн 11300 га талбай шатсан байна. Он гарсаар улсын хэмжээнд 04 дүгээр сарын 07-ны байдлаар Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Булган, Ховд, Сэлэнгэ зэрэг 7 аймагт бүртгэгдсэн 14 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлагаар дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн байгууллагын ажилтнууд ажиллаж, бүрэн унтраалаа. /ОБЕГ/

Дэлгэрэнгүй

Өнөөдөр АН үүсэн байгуулагдсан өдөр.  Тус намын ойн баярын хурал дээр АН-ын дарга Л.Гантөмөр хэлсэн үгэндээ “Монголд олон намын тогтолцоо бий болж, иргэд нь сонгох сонгогдох эрхээр хангагдсан ч өнөөгийн эрх баригч намаас өөр улс төрийн хүчин дангаар төр барьсан дөрөвхөн жил л байдаг. Энэ хэрээрээ ардчилал гажуудаж, хүн зон нь эргэлзэж, улс орон дарангуйлал руу чимээгүйхэн гулсах боллоо. Алдагдсан он жилүүдийн гашуунаар улс төр хийхийг хүсэхгүй байгаа ч сургамж авч улс гэрээ өөд нь татаж, хүн зоныхоо амьдрал ахуйг дээшлүүлэх нөр их ажил биднийг хүлээж байна” хэмээн онцлов. Д.Бат

Дэлгэрэнгүй

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр үг хэлэхдээ “Байгалийн ухааны боловсролын суурь үзүүлэлт дампуурчээ. Есдүгээр ангийн 15 настай гурван хүүхэд тутмын хоёр нь эх хэлээрээ уншаад ойлгохгүй байна. 7000 гаруй хүүхдийн 50 хувь нь математикаар муу үнэлгээ авсан нь 9 дүгээр ангийн хүүхдийн сурлагын үнэлгээ доогуур буюу дөрвөн аргын тоогоо нэмж хасах чадваргүй байна гэсэн үг юм” хэмээн тодотгосон. УИХ-ын гишүүн хүн бол дугаар хорооны иргэн биш. Тэгэхлээр О.Цогтгэрэл хариуцлагагүй үг хэлээгүй байх. Дөрвөн аргын тоо бодож чадахгүй ахлах ангийн хүүхэд байж болох уу? Д.Дорж 

Дэлгэрэнгүй

Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр 2024.04.07-ны өдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, нийслэлийн Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат, нийслэлийн Захирагчийн ажлын албаны, инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж оролцов. Гол зорилго нь шар усны үер болон ой хээрийн түймрээс сэрэмжлүүлэх байлаа. Учир нь цасан бүрхүүлийн хэмжээ нийт нутгаар багасаж байгаа ч томоохон голын хөндий, ай сав гараар 75-95 хувийн цасан бүрхүүлтэй байна. Цас мөсөнд агуулагдах усны хэмжээ их, цаг агаар дулаарч байгаатай холбоотой шар усны үерийн эрсдэл нэмэгдсээр байгааг энэ үеэр анхааруулав. Нийслэлийн…

Дэлгэрэнгүй

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн гүйцэтгэгч компанийн ажил зогсож, арван жилийн турш хэрэгжээгүй төслийн улмаас хохирсон өрхүүд өнөөдөр орон сууцны түлхүүрээ гардан авлаа. Тодруулбал, НИТХ-ын 2013 оны тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо, Ханын материал орчмын 130 га газрыг Гэр хорооллын газрыг дахин төлөвлөлтийн төслийн байршлаар тогтоосон. Тухайн жилдээ “Жи Ди” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан ч 2018 онд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалжээ. Төслийн байршилд 2015 онд “Жи Ди” ХХК 24 айлын 24 нэгж талбар бүхий 11 га газар чөлөөлсөн ч тус компанийн ажил зогссоны улмаас 24 өрх хохирсон юм. Иймд “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих…

Дэлгэрэнгүй

Сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлт маш их газар авч байгаа. Энэ асуудлыг Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган /2024.04.04/ дээр хөнджээ. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Цахим болон үе тэнгийн дээрэлхэлтийг хамгийн их анхаарч байгаа Засгийн газар, сургуулиудад сэтгэлзүйчдийг бэлтгэн ажиллуулж эхэлсэн” хэмээн гишүүдийн асуултад хариулах үеэрээ онцолсон байна.

Дэлгэрэнгүй

Дорнод аймгийн Халхгол, Баянтүмэн суманд өчигдөр буюу 04 дүгээр сарын 05-нд гарсан хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, бүрэн унтраалаа. Дээрх хоёр түймэрт урьдчилсан байдлаар 4400 га талбай өртсөн байна. Дорнод аймгийн нутгаар салхи, шуургатай байгаа тул иргэн бүр анхаарал, сэрэмжтэй байхыг Онцгой байдлын албанаас АНХААРУУЛЖ байна.

Дэлгэрэнгүй