ЭМЯ-наас өглөө бүр коронавирусын халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байгаа билээ. Өнөөдрийн мэдээллээр Монголд коронавирусын халдварын 11 дэх тохиолдол илэрснийг мэдэгдлээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Истанбулын онгоцны зорчигчдоос коронавирусын нэг тохиолдол илэрснийг мэдэгдэв.
Мөн Монгол Улсад өчигдөр тав дахь удаагийн эрсдлийн үнэлгээг хийхэд халдвар тархах эрсдэл маш гэж гарсныг ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл уламжлав. Мэдээж эрсдлийн түвшний үнэлгээ өндөр гарсан болохоор иргэд урд өмнөхөөсөө илүү анхаарал сэрэмжтэй, ухамсартай байхыг цаг үе шаардаж эхэллээ.
Д.Бат