Өчигдөр 20.00 цагийн үед Монгол Улсын гурван иргэнээс коронавирусын халдвар илэрсэн талаар Эрүүл мэндийн яам албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр Берлин-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор 3-р сарын 16-нд ирсэн 30 настай эмэгтэйгээс “COVID-19”-ийн халдвар илэрсэн талаар ЭМЯ мэдэгдлээ. Тус эмэгтэй ХӨСҮТ-д тусгаарлагдан, шинжилгээнд хамрагдсан юм. Ийнхүү Монгол Улсад коронавируст халдвар илэрсэн тав дахь тохиолдол бүртгэгдлээ. Гадаадаас ирж буй иргэдийг тусгаарлан, шинжилгээнд хамруулах арга хэмжээ авч байгаагийн үр дүн ийнхүү гарч байна.
Онош нь батлагдсан таван өвчтөнг ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу, Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан журам заавраар эмчилж байна.Г.Сувд