Эрүүл мэндийн дэд асан Ж.Амарсанаа коронавирусын голомт БНХАУ-ын Ухань хот руу сайн дурын эмчээр явна гэж мэдэгдээд байгаа билээ. Тэрбээр “Би амь насаараа дэнчин тавьж попрох хүн биш” гэж өөрийгөө зөвтгөөд амжсан. Харин ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Амарсанаа гэдэг нөхөр муу эр дайнд хөөрнө гэдэг шиг балайраад байх хэрэггүй. Тэр хүн очлоо гэхэд Хятад хүлээж авахгүй. Энэ улстөржих сэдэв биш. Энэ мэтээр иргэдийн амар тайван байдлыг битгий алдагдуул. Улстөржих гэж байгаа бол вирусээс өөр юмаар оролд. Эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байсан хүн энэ мэт мэдэгдэл гаргаад байвал эрүү үүсгэх хэмжээний асуудал яригдаж магадгүй” гэж сүрдүүлэв.
Ө.Баярт