Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани “Украйны зорчигч тээврийн онгоц алдаа гаргасны улмаас Тегеран хотод осолдсонд Иран улс гүнээ харамсаж байна” гэж твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
Украйны онгоцыг сөнөөсөн хүмүүст хариуцлага тооцно гэж Роухани амлаж байгаа юм. Тэрбээр энэхүү эмгэнэлт хэрэг гарсны дараа “Хүний алдааны улмаас пуужин харваснаас Украйны иргэний агаарын тээврийн онгоц аймшигтайгаар осолдож, 176 гэм зэмгүй хүний амь үрэгджээ. Энэхүү эмгэнэлт явдал, мартагдашгүй алдааг тогтоож, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна” хэмээн жиргэсэн билээ.
Б.Бат