2018 оны 5 дугаар сарын 5-ны бямба гарагт 12 дугаар хороолол буюу Сансарын туслах замыг өргөсгөж байгаатайгаар зам дагуух ТҮЦ-үүдийг албадан нүүлгэж эхэллээ. Хотын захирагчийн Ажлын албаны дарга болон холбогдох хүмүүс газар дээр нь ирж буулгах шийдвэрийг хурдан гүйцэтгэхийг цагдаа нар даалгаж байв. Улмаар цагдаа нар эзэнгүй ТҮЦ-ийг нээж дотор нь хүн байгаа, эсэхийг шалгаад шууд ачиж эхлэв. Биднийг очих үед ТҮЦ эзэмшигчдийн зүгээс ямар нэгэн эсэргүүцэл үзүүлсэн зүйл ажиглагдсангүй.
С.Бал