Хорих 461 дүгээр ангид саатуулагдаад буй С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариусан нарыг 30 хоног баривчлах хугацаа өнөөдөр дуусч, прокуророос тэднийг дахин 1 сар хорьж саатуулах санал тавьсныг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг хорьж шалгах хугацааг 15 хоногоор сунгахаар шийдвэрлэлээ. Шүүхийн шийдвэр гарсны дараа С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон “Хорьж шалгах ямар ч шаардлага байхгүй. Дахин гэмт хэрэг хийж болзошгүй гэсэн үндэслэлтэй санал нийлэхгүй’ гээд шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв.
Харин Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсангийн эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзээд батлан даалтад гаргаж, хилийн хорио тавих шийдвэр гаргажээ.
С.Болд