БНАСАУ, БНСУ-ын удирдагчдын уулзалт орон нутгийн цагаар өнөө өглөө 09:00 цагт эхэллээ. Дээд хэмжээний уулзалт БНСУ-ын Гёнги аймгийн Пажүд байрлах Панмунжомд эхэлсэн бөгөөд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгосын хилийг явган давжээ. Түүнийг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин угтан авав.
Уулзалт “Энх тайвны өргөө”-д болж байгаа бөгөөд нийт 2000 гаруй сэтгүүлч тусгайлан бэлтгэсэн Мэдээллийн төвөөс сурвалжлага хийж байгааг CNN агентлаг уламжиллаа. Энэхүү түүхэн уулзалт өнөө орой өндөрлөнө.