ХБНГУ-ын Дрезден хотын шүүх Монголын худалдааны атташе, дипломатч Т.Мөнхбатад гурван жил, есөн сар хорих ял оноосон талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж эхэлжээ.
Харин түүний жолооч Э.Оргилыг суллах шийдвэр шүүхээс гаргасан гэж байгаач зарим эх сурвалж түүнд найман сар хорих ял оноосон гэж мэдээлж байгаа юм.
Тэд нэг бүр нь 40 мянган еврогийн үнэтэй 150 мянган ширхэг мансууруулах үйлчилгээтэй эм тээвэрлэж яваад саатуулагдсан аж.
Т.Мөнхбатаас гадна Монгол Улсаас Турк Улсын Станбул хот дахь Ерөнхий Консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар Чех улсаас ХБНГУ-ын хилээр 70 кг хар тамхи тээвэрлэж нэвтрүүлэх гэж байгаад өнгөрөгч тавдугаар сарын 3-нд баригдсан билээ.
С.Зол