С.Зоригийн амь насыг хохироосон гэх хэргээр 3 шатны шүүхээс ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч прокурор асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох шүүх хурал өнгөрөгч долдугаар сарын 23-нд Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон билээ.
Гэхдээ шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг наймдугаар сарын 12-ны өдөр хүртэл хойшлуулсан. Харин тус хүсэлтийг Төв аймгийн бүх шүүгчдийн хурлаар авч хэлэлцээд хэрэгсэхгүй болгожээ. Өөрөөр хэлбэл, шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөх боломжгүй гэдэг дүгнэлтэд хүрсэн байна.
С.Болд