С.Зориг агсны хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх асуудалтай холбогдуулан Эрүүгийн цагдаагийн газраас өнгөрөгч 4 дүгээр сарын 23-нд ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцыг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай саатуулсан билээ.
Улмаар 5 дугаар сарын 8-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Хурцыг үргэлжлүүлэн хорих, эсэхийг хэлэлцээд дахин 15 хоног хорьж шалгахаар болсон юм. Гэхдээ 5 дугаар сарын 23-нд суллаж гадуур шалгахаар болсон. Тэгвэл маргааш буюу 7 дугаар сарын 23-нд Б.Хурц нарын (ТЕГ-ын ажилтан Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бархасбадь, О.Бямбажав болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хоёр ажилтан зэрэг нийт есөн хүн) хэргийг шүүх хурал болох аж.
С.Балт