Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэгийг өнгөрөгч 5 дугаар сарын 28-нд баривчилж, урдьчилан хорих 461 дүгээр саатуулсан билээ. Тэгвэл өнөөдөр нийслэлийн Прокурорын газраас гаргасан Д.Эрдэнэбилэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналыг шүүх хэлэлцэж, саналыг хүлээн авчээ.
Гэхдээ Монгол Улсын хилээр гарахыг хориглох, хэргийн оролцогч нартай уулзахыг хязгаарлах зэрэг таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Өөрөөр хэлбэл, Д.Эрдэнэбилэгийг батлан даалтад гаргаж, гадуур шалгахаар болж байна гэсэн үг. Түүнийг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль зөрчиж, төрийн мөнгөөр худалдаж авсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.
Д.Дорж