МҮБХ-г тойрсон хэл ам одоо болтол намжаагүй байна. Удирдлага дээрээ хоёр хуваагдаад хэн хэндээ буулт хийж, хүлээн зөвшөөрсөнгүй өдий хүрлээ. Дархан аварга Х.Баянмөнх, А.Сүхбат тэргүүтэй нэг фракц нь Гацуурт ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбатыг тэргүүнээрээ сонгосон бол Р.Нямдорж нарын өөр бүлэглэл Бөхийн өргөөнд хурлаа хийж дархан аварга Б.Бат-Эрдэнийг Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр сонгосон. Гэвч хоёр тал нэг нэгнээ хүлээн зөвшөөрөлгүй тус тусдаа шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.
Энэ асуудал даамжирч Бөхийн өргөөг багагүй хугацаанд битүүмжилсэн билээ. Тэгвэл Захиргааны шүүх уг асуудлыг авч хэлэлцээд дархан аварга Б.Бат-Эрдэнийг МҮБХ-г тэргүүлэх эрхгүй гэж үзжээ.