МАХН-ын дарга Н.Энхбаяр “Цензургуй ярилцлага” нэвтрүүлэгт орох үеэрээ прокурор Ё.Сагсайг бусдад бэлгийн дарамт үзүүлж, улмаар нөхрийг нь шоронгоос гаргадаг байсан хэмээн мэдэгдсэн билээ. Тэгвэл өнөөдөр тус намд томоохон албан тушаал хашдаг Э.Эрдэнэжамьяан, С.Буяннэмэх нар сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Ё.Сагсай прокурортой холбоотой секс гэх бичлэгийг дэлгэлээ. Тэд “Ё.Сагсай бусдад бэлгийн дарамтанд оруулсан байж мэдэх бичлэгийг сэтгүүлчдэд тарааж байна” гэлээ.