Эрүүгийн цагдаагийн газраас өчигдөр орой ээлжит ажиллагаа явуулж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн албан ажлын өрөөнд нэгжлэг хийжээ. Улмаар 1000 уран зургийг хураан авсан бөгөөд эдгээрээс 30 гаруй нь дэлхийн болон Монголын үнэт ховор бүтээлүүд байсан талаар эх сурвалжууд мэдээллээ.
Уран зургийн галлерейгаас алдагдсан бүтээлүүд ч дотор нь байсан юм байх. Энэ талаар холбогдох байгууллагуудаас албан ёсны мэдээлэл хийгээгүй байна. Харин Ерөнхийлөгч асан өөрөө ийнхүү жиргэжээ.
Ж.Бадам
Женко технолог.Таван толгойд бүрдүүлсэн цаас нь болохоо байсан уу!Эсвэл 10 хоногийн өмнө төрд шахсан 280сая $ын шороо нь олны анхааралд орох гээд байна уу.ШХАБ-д гишүүнээр элсэх санаархал нь бүтэхээ байсан уу.Миний өрөөнд нэгжлэг болоогүй.Би зураг цуглуулдаг,зураг хулгайлдаггүй. https://t.co/gOlAAN4aFb
— Mongol Tsakhia ELBEGDORJ (@elbegdorj) March 20, 2019