Иргэний үг: Би одоо 50 настай. Хуучин ажлынхаа даргатай гудамжинд тааралдаж зүг нийлж нэг чиглэлийн автобусанд суулаа. Дарга маань 72 настай. Хоёр жилийн өмнө нуруугаа гэмтээж, удаан хэвтсэн юм. Тийм хүн нийтийн тээвэрт зогсож явж чадахгүй шүү дээ. Харамсалтай нь суудал эзэлсэн 12-19 насны охид, хөвгүүдээс хэн нь ч суудал тавьж өгсөнгүй. Зарим чихэндээ чихэвч хийчихээд харж, сонсоогүй мэт дүр үзүүлнэ. Зарим нь худлаа унтана.
Би арга ядаад “Чи энэ ахмад хүнд босоод өгөөч” гэж ахлах ангийн бололтой охинд хэлбэл харсан хэрнээ боссонгүй. Эцэг, эх нь үр хүүхдээ маш муу хүмүүжүүлж байна даа. Хүн чанар жижигхэн зүйлээс харагддаг. Ахмад хүнийг хүндлэх, өрөвдөх сэтгэлгүй хүүхэд өөр хэнийг хайрлахгүй. Ийм л цэвдэг нийгэм ирж дээ. Ялангуяа охид их муухай болж байна.
БЗД-ийн иргэн С.Бурмаа