Баянзүрх дүүргийн 41 дүгээр хорооны өрхийн эмнэлэгт хүн их байв. Хүүхдээ дагуулсан эхчүүд дугаарлан зогсоно. Ганцхан эмч үзлэг хийж байсан болохоор оочер үүсэх нь аргагүй. 50 гаруй насны эрэгтэй хүн орж ирээд “Ажлаас дуудаад байна. Би ганц эм бичүүлэх гэсэн юм” гэж тэнд байгаа залуухан хүүхнүүдээс гуйвал “Ажилгүй хэн байгаа юм” хэмээн зэрэг зэрэг шаагилдлаа. Ахмад хүнд тусалчихад тэднээс юу унах вэ?! Нөгөө эр “Уг нь 5 минут ч хүрэхгүй шүү дээ. Та нар чинь ямар хүн муутай хүмүүс вэ!” гэж хэлээд аргагүйн эрхэнд гарч явлаа.
Хүнд тусалж мэддэггүй, хөндий хүйтэн сэтгэлтэй хүүхнүүдийн үр хүүхэд хэн болж хүмүүжих нь тодорхой. Монголчууд уг нь “Дэм дэминдээ, дээс эрчиндээ” гэдэг философитой байсан юм. Өөрөөр хэлбэл, бусдын хэрэг бүтвэл өөрийн үйлс бүтдэг гэж үзэж аль болох хүнийг ойлгож, туслахыг хичээдэг уламжлалтай байсан билээ.
Д.Дорж