Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгасан ч мэргэжлийн хяналтын алба хэвээр байгаа шүү дээ. Хичээл сургууль эхэлж хөл хөдөлгөөн эрс нэмэгдлээ. Хүүхдүүд хэсэг бүлгээрээ нийлж ойролцоох ТҮЦ, 8 нэрийн дэлгүүрээр мантуун бууз, ороомог, пирожки тэргүүтнийг авч идэх нь эрс нэмэгддэг. Гэхдээ жижиг худалдааны цэгүүд гарал үүсэл нь тодорхойгүй, шинжилгээний бичиггүй, хэд хоносон нь мэдэгдэхгүй махан бүтээгдэхүүн авч иддэг.
Халууны эрч буураагүй ийм үед ТҮЦ-нүүд мах, махан бүтээгдэхүүнийг ил тавиад зарж болохгүй биз дээ? Оройны 20 цагт ТҮЦ-ны лангуун дээр мантуун бууз хэвтэж л байх. Хэзээ ирсэн бэ гэж асуувал өглөө л ирсэн ш дээ хээв нэг хариулна. Өдөржин халуун лангуун дээр үмхийрэх шахсан мантуун бууз, ороомог тэргүүтэн хоол биш хор болно биз дээ?
Д.Дорж