ХҮН намын дарга, хамтарсан Засгийн газрын Шадар сайд Т.Доржханд уг нь либерал хүн шиг санагдсан. Энэ утгаараа популизмаас жинхэнэ хол байх ёстой шүү. Улстөр дэх поп дуучид Монголыг жинхэнэ балласан даа. ХҮН намын төлөөлөл, Боловсролын сайд П.Наранбаатар одоо л шинэчлэл гэж юу байдгийг харуулах ёстой шүү. Ардчилсан сонгууль нэрийн дор 30 жил боловсролын салбараараа тоглосны гайг та засаж чадах уу?!
ХҮН нам шинэчлэгч нам юм бол популизмаас л татгалзах хэрэгтэй. Боловсролын салбар бол попорч болдоггүй онцгой салбар.
Д.Дорж